|
Видео

Шинэ мэдээ

Ухань хотын дарга: Хөл хорионоос өмнө 5 сая хүн хотыг орхисон

 

Ухань хотын дарга: Хөл хорионоос өмнө 5 сая хүн хотыг орхисон

 

Ухань хотын дарга  Жоу Сянь Ван коронавирусийн дэгдэлтийн эсрэг хөл хорио тогтоохоос өмнө хотыг  5 сая иргэн орхин явсан гэж мэдэгдсэнийг "South China Morning Post” мэдээллээ.

Мөн  Business Insider  энэ тухай нийтэлсэн байна. Хотоос 5 сая хүн гарч явсныг Хотын дарга шинэ вирусийн халдвар болон Цагаан сарын баяртай холбон тайлбарлажээ.

Учир нь мужийн эдийн засагт ихээхэн нөлөө бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний компаниудтай Ухань хотод БНХАУ-ын өнцөг булан бүрээс ирж ажилладаг ажилчдын тоо олон аж. Хөл хорио тогтоохоос өмнө хотыг орхин явсан хүмүүсийн тодорхой хувь нь төрсөн нутагтаа очиж Цагаан сарыг угтах гэсэн иргэд бий гэдгийг хэлжээ.

БНХАУ-д Цагаан сарын баяраар  жилийн хамгийн том "нүүдэл” болдог.  Энэ жилийн тухайд хятад ажилчид нэгдүгээр сарын 24-30-ны хооронд долоо хоногийн амралт авч, нутаг руугаа явцгааж буй юм байна. Тэгэхээр энэ удаагийн нүүдэл нь коронавирусийн дэгдэлтийг хазаарлахад чиглэсэн хөл хорио тогтоосон үйл явдалтай зэрэгцжээ. 

Коронавирусийн халдварын улмаас амиа алдагсдын тоо одоогоор 131 болоод байгаа. Халдварын голомт болох Ухань хотод иргэд марлиар маск хийж зүүж байгаа гэсэн мэдээлэл байна.  Шанхайгаас өөр тийш амрахаар явсан иргэдийг төр захиргааны чухал л ажил биш бол  хоёрдугаар сарын 10-ны дотор эргэн ирэхгүй байхыг анхааруулжээ. 

Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler