|
Видео

Шинэ мэдээ

Хятадад найз залуу түрээслэх боломжтой нэгэн үйлчилгээ гарчээ

 

Хятадад найз залуу түрээслэх боломжтой нэгэн үйлчилгээ гарчээ

 

Манай урд хөрш Хятадын томоохон их дэлгүүрүүдэд нэгэн сонирхолтой үйлчилгээ дэлгэрээд байгаа нь та дэлгүүр хэсэж байхдаа найз залуу түрээслэх боломж юм. Цэвэрхэн хослол өмсөн, эрвээхий зангиа зүүсэн царайлаг модель  залуусаас таалагдсанаа сонгон найз залуугаа болгох боломжтой ба 30 минутанд ердөө 1 юань төлөн түрээслэх  юм байна.  Эдгээр залуус нь танийг дэлгүүр хэсэж байхад цүнх, торыг тань барьж туслан, зураг авч өгөх, худалдан авалт хийхэд сонголт хийж туслах зэрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.

Энэхүү үйлчилгээ нь 20-иод насны эмэгтэйчүүд дунд ихээхэн эрэлттэй байгаа хэмээн тус хөтөлбөрийг  хариуцсан эрхэм ярьжээ.

Харин  бие мах бодийн ямар нэг үйлчилгээ үзүүлэхийг хориглох журамтай юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.