|
Видео

Шинэ мэдээ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН” -оор Дундговь аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа

Аймгийн ОБГ нь салбарынхаа хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж ийнхүү амжилтаа үнэлүүлсэн байна.

2019 онд аймгийн ОБГ-ын хувьд 15 жилийн ой нь тохиож, 15 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд ОБЕГ-аас Дундговь аймагт "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулсан нөр их хөдөлмөр бүтээлийн жил байжээ.

Тус байгууллага өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан аймгийн төв цэцэрлэгт "Залуусын төгөл” байгуулж, байгууллагынхаа гадна хаяг болон мэдээллийн самбар, дотор хаяг зэрэг бүх мэдээллээ босоо монгол бичгээр бичиж, Иргэний танхим, алба хаагчдын амралтын өрөөг тохижуулж, гадна талбай, хашааны хаалгаа шинэчилж, жагсаалын талбайд тугны суурь, индрийг байрлуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх болон орон нутгийн холбогдолтой мэдээллийг олон нийтэд илүү ойр хүргэх зорилгоор цэцгийн мандал бүхий самбарыг төв зам дагуу байршуулсан юм.

Мөн Ёслол хүндэтгэлийн өргөө-гэр музейг байгуулж, байгууллагынхаа түүх, ажил мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулах боломжтой болжээ.

Тус байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аюул ослыг бууруулах чиглэлээр алба хаагчдын бэлэн байдлыг сайжруулж, Өсвөрийн аврагчид бүлгэмийн гишүүдийг чадавхжуулж, айл өрх, албан байгууллагуудаар тогтмол явж, аюул осолд өртөж болзошгүй байдлыг бууруулахад идэвх санаачилга гарган ажиллаж байгаа ажээ.

Ингээд тус хамт олны 2019 онд хийсэн бүтээн байгуулалт, зохион байгуулсан үйл ажиллагаануудын фото архиваас хүргэж байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.