|
Видео

Шинэ мэдээ

Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

 

1.  "Disney Plus”- Дисней компани "Disney Plus”-ийг ирээдүйн компани гэж нэрлээд байгаа юм.  Уг платформ "Netflix”-тэй адил стрийминг үйлчилгээ үзүүлдэг ч хэд хэдэн давуу талтай аж.  Тиймээс хүмүүс энэ талаар ихэд  сонирхож, "Google”-ээс хамгийн олон удаа хайжээ.

2. Камерон Бойс-20 настай жүжигчин Камерон Бойс  өнгөрсөн сарын 6-нд гэртээ нас барсан байдалтай олдсон юм. Түүний үхлийн шалтгаан олон хүний сонирхлыг татсан бололтой.

3. Нипси Хассл- Нөлөө бүхий реппер Нипси Хассл тавдугаар сарын 31-нд хувцасны дэлгүүрийнхээ өмнө буудуулж амиа алдсан нь түүний шүтэн бишрэгчдэд нь хүндхэн цохилт болсон. Хүмүүс түүний хувийн амьдрал болон алуурчных нь талаар хамгийн  олон удаа сонирхож уншжээ.

4. Дорион хар салхи- Багамын арал, АНУ, Канадыг өнгөрсөн есдүгээр сард дайрсан Дорион хар салхины улмаас 30 гаруй хүн амиа алдсан. Түүнчлэн олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Хар салхи эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол учруулсан. Тиймээс хар салхи яах аргагүй өнгөрсөн есдүгээр сарын гол сэдэв байсан билээ. 

5. Антонио Браун-НФЛ-ийн хуучин тоглогч хүчингийн хэрэгт холбогдож, "New England Patriots” багаас хөөгдсөн. Үүний дараа тэрбээр дахин НФЛ-д тоглохгүй гэж мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэл нэлээд шуугиан тарьсан нь Антонио Брауныг  "Google”-ийн хамгийн эрэлттэй хайлт болоход нөлөөлжээ. 

6. Лук Перри- Беверли Хиллз 90210" киноны од асан Люк Перри гуравдугаар сарын 4-нд нас барсан. Тэрбээр "Dylan McKay”-гийн дүрээр хамгийн их алдаршсан. Түүний үхэл мөн л олны сонирхлыг нэлээд татсан бололтой.

7. Avengers: "Endgame”- Роберт Дауни Кен, Крис Эванс нарын тоглосон  "Endgame” долдугаар сарын эцсээр дэлхий даяар 2.789 тэрбум ам.долларын ашиг олж орлогоороо "Box Office”-ийг нэлээд хэдэн долоо хоног тэргүүлсэн юм. Киног  албан ёсоор дэлгэцнээ гарахаас өмнө хүмүүс киноны үйл явдал, гол дүрийн жүжигчдийн талаар нэлээд сонирхож, судалжээ.

8. "Game of Thrones”-HBO-ийн "Game of Thrones"  энэ жил сүүлчийн бүлгээ олны хүртээл болгосон. Кино албан ёсоор гарч эхлэхээсээ өмнө  маш их хүлээлттэй байсан. Тиймээс бараг хүн бүр киноны талаар хайж үзсэн гэхэд хилсдэхгүй байх.

9. "IPhone 11” болон "11 Pro”-  Энэ жил худалдаанд гарсантай холбоотойгоор  "Iphone 11”-ийн функц, үй ажиллагаа, үзүүлэлт, камерных нь талаар "Google”-ээс  хүмүүс хамгийн олон удаа хайжээ.

10. Жусси Смоллетт- "Empire" цуврал киногоороо олны танил болсон жүжигчин залуу өнгөрсөн нэгдүгээр сард Чикаго хотын гудамжинд үл таних хоёр этгээд өөр рүү нь халдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн мэдүүлсэн. Энэ нь тэр даруйдаа нийгмийн сүлжээгээр тархаж өнгөт арьстнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэтэл цагдаагийн мөрдөлтийн дүнд Смоллетт хоёр ахтайгаа үгсэн хуйвалдаж, өөрийгөө гэмтээсэн нь тогтоогдсон. Түүний дэгдээсэн энэ шуугиан хүмүүсийн сонирхлыг ихэд татсан бололтой. Тэрбээр "Google”-ийн хамгийн эрэлттэй хайлтын аравдугаарт бичигджээ.


https://edition.cnn.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler