| |
Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ
Хятадын Засгийн газар төрийн бүхий л байгууллагуудыг гадны технологиос татгалзах үүрэг өгсөн талаар Financial Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 он гэхэд хилийн чанадаас нийлүүлсэн бүхий л төхөөрөмж, программ хангамжийг солих үүргийг төрийн байгууллагуудад өгсөн байна. Хятадын Засгийн газар 3-5-2 гэсэн бодлогын хүрээнд 2020 онд 30%, 2021 онд 50 хувь, 2022 онд 20 хувиар гадаадын технологийг солих юм байна.
Ингэснээр ирэх гурван жилд Хятадын Засгийн газар 20-30 сая нэгж тоног төхөөрөмж болон түүнийг дагалдах үйлдлийн системүүдийг солих аж.
Гагцхүү дотоодын үйлдвэрлэлийн технологи ашиглах энэхүү шилжилт нь 2014 оноос эхэлсэн засгийн газрын гол сегментүүдээс гадаадын технологийг хасах томоохон арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Мөн АНУ, Хятадын хооронд худалдааны дайн өрнөж, харилцаа хурцадсан байгаа үед ийм алхам хийсэн нь гайхаад байх хэрэг биш гэж шинжээчид үзэж байна.