|
Видео

Шинэ мэдээ

“БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

“БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА2019 оны 1 дүгээр сарын 04-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 98, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 119, нийт 217 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн талбайн хэмжээ 802,635.49 га буюу нийт нутаг дэвсгэрийн 10,7 хувийг эзэлж байна. Ашиглалтын 98 тусгай зөвшөөрлийг 76 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагийн 27 нь жоншны, 15 нь нүүрсний /7 орд/, 11 нь гөлтгөний /3 орд/, 9 нь барилгын материалын, 7 нь төмрийн, 3 нь алтны, 1 нь өнгөт металлын, 1 нь литийний, 1 нь ураны, 1 нь бал чулууны орд газар байна. Эдгээрийн 46 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай, 16 нь гадаадын 100% хөрөнгө оруулалттай байна. Хайгуулын 115 тусгай зөвшөөрлийг 109 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагийн дотоодын хөрөнгө оруулалттай - 98, хамтарсан хөрөнгө оруулалттай - 2, гадаадын 100% хөрөнгө оруулалттай - 9 байна.

2017 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 аж ахуйн нэгжийн зүгээс АМНАТ-т 1,4 тэрбум төгрөг, газрын төлбөрт 130 сая төгрөг, усны төлбөрт 22,8 сая төгрөг, төсөвт нийт 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол өнгөрөгч 2018 онд Баянжаргалан, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрхангай, Адаацаг, Хулд зэрэг сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг болон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 аж ахуйн нэгжийн зүгээс АМНАТ-т 400.8 сая төгрөг, газрын төлбөрт 49.5 сая төгрөг, усны төлбөрт 51.3 сая төгрөг, төсөвт нийт 1,026.5 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

2019 оны 3-р улирлын байдлаар 8 сумын 20 аж ахуйн нэгжийн зүгээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийтдээ 894.9 сая төгрөгийн төлбөр төсөвт төвлөрүүлээд байна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АШИГТ МАЛТМАЛ, УУЛ УУРХАЙН

САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД:

Асуудал 1. Ашигт малтмалын тээвэрлэлт. Уул уурхайгаас орон нутагт ордог орлого, эдийн засгийн үр ашиг бага, уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчинд ялангуяа тээвэрлэлтээс бэлчээрт учруулах хор уршиг их, бэлчээрийг их хэмжээгээр талхалж, ургамлан нөмрөгийг сүйтгэж байна. Тоосжилт их учир хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал: Тавантолгойгоос Чойр хүртэл нүүрс тээвэрлэлтийн асуудал манай аймгийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газраас тогтоосон энэ замын трасс нь манай аймгийн Загийн усны хоолой, Их газрын чулууны уулын улсын тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч байна.

Санал, шийдэл: Уг нүүрс тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалыг олборлох үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо зөвхөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд шийддэг байх. Ашигт малтмалын тээвэрлэлтийг зөвхөн шаардлага хангасан хатуу хучилттай авто замаар тээвэрлэх тухай асуудлыг бодлогоор зохицуулах шаардлагатай байна.

Асуудал 2. Бичил уурхайн асуудал. 2019 оны байдлаар Баянжаргалан, Луус, Гурвансайхан, Хулд зэрэг сумдад бичил уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээрийн үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулагдаж байгаа хэдий ч журмын хэрэгжилт газар дээрээ хангалтгүй байна.

                “БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
“БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
“БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
“БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНАДээрх 4 сумын нутагт 107.7 га талбайд 56 нөхөрлөлийн 486 бичил уурхайчид жоншны бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна. Журам хөрсөн дээрээ бууж өгөхгүй байна. Зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Нөхөрлөл нэрийн доор 9 хүний нэр бүртгүүлээд ганц 2 хон хүн ашиг хүртэж байна. Бичил уурхайчдын цөөхөн хэсэг нь л эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж, олсон орлогоосоо татвар төлж байна. Байгаль орчин их хэмжээгээр хөндөгдөж нөхөн сэргээгдэлгүй үлдэж байна. Бичил уурхай нэрнээсээ халиад том том техник орж 60, 70 метрийн гүн ангал үүсч аваар осол гарах нөхцөл бүрдсэн байна. Жоншны үндсэн ордын нөхөн сэргээлтийн аргачлал гэж батлагдсан зүйл байхгүй. Жонш нь бүхэллэг ашигт малтмал тул олборлосны дараа онгойсон нүх үлддэг нөхөн дүүргэлт хийж нөхөн сэргээх боломж байхгүй.

                Санал, шийдэл: Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг өөрчилж шинэчлэх. Жоншыг бичил уурхайгаар олборлохгүй байх эрх зүйн орчныг бий болгох. Хэрэв бичил уурхайгаар олборлох тохиолдолд ашигт малтмал тус бүрд нь тохирсон журам боловсруулж батлах. Жоншны нөхөн сэргээлтийн тусгай аргачлал батлах.

                Асуудал 3: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явуулах талбайн саналыг аймаг, сумаас саналыг авч шийдвэрлэхээр хуульчлагдсан нь энэ мөрдөгдөхгүй байна. Тухайлбал: Энэ оны 7 сарын 19-нд Сайнцагаан, Өлзийт сумдын нутагт Белуха ХХК-д аймаг, орон нутгаас огт санал авалгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгосон байна. Тэгтэл тэр хайгуулын тусгай зөвшөөрлөөр олборлолт явуулж байгаль орчинг сүйтгэж байгаа зөрчил гарсаар байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авчхаад жонш олборлох тохиолдол гарч байна.

                Санал, шийдэл: Хуулиа хэрэгжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймаг орон нутгаас санал авч баймаар байна. Ашигт малтмал газрын тосны газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргахдаа ашигт малтмалын илэрцийг нь үндэслэж дүгнэлт гаргаж байх. Ашигт малтмалын энэ олон лицензүүдийг цэгцлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг орон нутгийн ямар ч оролцоогүйгээр шууд шийдвэрлэх боллоо. Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй.

                Асуудал 4: Салхитын мөнгөний орд. АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 27-ний өдрийн 914 дугаартай шийдвэрээр Салхитын мөнгөний орд дээр ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Жи Пи Эф ХХК-ний 2 тусгай зөвшөөрлийг цуцалж, аймгийн Засаг даргын 2018 оны А/571 тоот захирамжаар эд хөрөнгийг бүртгэлжүүлэн битүүмжилж, дотоодын цэргийн хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш "Эрдэнэс Монгол” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүртэл ордыг хамгаалалтад байлгах бүх л урсгал зардлыг аймаг хариуцан ажиллаж байсан.

                Энэ нь улсаас татаас авдаг манай аймгийн хувьд төлөвлөгдөөгүй хүндрэлийг учруулж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд 45 сая төгрөгийн өр үүссэн энэ нь одоог хүртэл шийдэгдээгүй байсаар байна.

                Бид уг ордын тодорхой хувийг орон нутагт, эзэмшүүлэх тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газар, холбогдох яамд, төрийн байгууллагууд зэрэг бүх шатанд асуудал тавьж ирсэн. Уг ордын тодорхой хувийг орон нутгийн эзэмшилд авч чадвал орон нутгийн төсөв, санхүү, эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах юм.

                Санал, шийдэл: Уг ордын тодорхой хувийг орон нутагт эзэмшүүлэх, ордыг дотоодын цэргийн хамгаалалтад авч байх үед үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler