|
Видео

Шинэ мэдээ

ХАБ-ын соёлыг орон нутагт төлөвшүүлэх нь иргээдүйн ажилтан болоод ажил олгогчийг эрсдлээс хамгаална.

Хөлөдмөрийн аюулгүй байдлыг зохицуулах ямар эрхзүйн орчины талаар яриагаа эхлүүлье.

- Хөдөлмөрийн тухай хууль, 2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнийг дагаж гарсан дүрэм, журамуудаар зохицуулагдаж байна.

Орон нутагт ямар ямар нэгжүүд ажиллаж байна.

- Аймгийн ХАБЭА салбар зөвлөл ажиллаж байна. Салбар зөвлөлийн дарга нь аймгийн Засаг даргын орлогч Мөнхчулуун байгаа. Мөн сумдад Засаг даргын орлогчоор ахлуулсанХАБЭА-н салбар зөвлөл байдаг. Хөдөлмөрийн сайдын А/114 тушаалаар 20-оос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудадХАБЭА салбар зөвлөлтэй байна гэж заасан байдаг. Судалгаагаар аймгийн хэмжээнд 20 дээш ажилтантай 85 байгууллага байгаа бөгөөд тэдгээрийн 50 хувь нь ХАБЭА зөвлөл байгуулсан байна.

ХАБЭА салбар зөвлөл нь ямар ямар төлөөллөөс бүрдэж байна.

- Ажилтны төлөлөл буюу "Үйлдвэрчний эвлэл”, ажил олгогчийн төлөөлөл "Ажил олгогч эздийн” холбоо, төрийн төлөөлөл тэгш хамруулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явулж байна.

Гол үйл ажиллагааны чиглэлээс нь дурьдвал. Мэдээж сургалт сурталчилгааны ажлуудыг түлхүү хийж байгаа байх.

- Төрөөс баримталж байгаа бодлого нь ажилтны ам нас эрүүл мэндийг бүх талаар сахин хамгаалахад чиглэгдсэн байдаг. 2017 онд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлагдсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүх сумдад ХАБЭА-н салбар зөвлөл байгуулж, гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж, гарын авлагаар хангасан.Сумдын ХАБЭА-н салбар зөвлөл нь ААН, байгууллагуудад ХАБ-ын соёлыг төлөвшүүлэх маш чухал үүрэгтэйгээр ажиллаж байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчидрүү чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

- Өнгөрсөн 2018 онд бид хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчидруу чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг хийсэн.

Малчидруу хийсэн нөлөөллийн ажлуудаасаа тодруулж ярьвал. Хүндрэлтэй зүйлүүд юу байна

 - Малчин ажил олгогч ч тэр, малчин ч тэр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Энэ хүмүүсмаань өөрсдийнхөө амь нас эрүүл мэндийг хамгаалах эртэй бөгөөд үүрэгтэй. ХАБЭА хууль нь аль 2008 онд батлагдсан байдаг, энэ хууль батлагдахаас өмнө ХАБЭА үндэснийхөтөлбөрөөрзохицуулдаг байсан. Харамсалтай нь одоо болтол малчид цоо шинэ зүйл мэтхүлээн авдаг. Аюулгүй ажиллагаа яагаад чухал болохыг малчдад ойлгуулахын тулд малчид хаана цуглаж байна бид тэр болгонд л очиж мэдээлэл хийхийг зорин ажиллаж байна. Хониндоо мотоциклоор явж байгаад унаад амь насаа алдах, хөл гараа хугалах гээд гэмтэл бэртэл авах тохиолдол их авдаг. Энэ тохиолдолд сумынхаа Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хордлого судлан бүртгэх комиссдоо хандаж үйлдэрлэлийн осол мөн эсэхийг судлуулж, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид бүртгүүлснээр үйлдвэрлэлийн осолд тооцогддог. Үйлдвэрлэлийн осол нь тогтоогдсон тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас тодорхой хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг 100 хувиар авах эрх нь үүсдэг.

Тухайн малчин хувиараа бизнес эрхлэгчид маань НДШ төлдөггүй бол энэ ХАБ-ын эрсдлийн нөхөн олговор авах боломжтой юу?

-Боломжгүй. Энэ талаар нийгмийн даатгалаас бас тодруулах хэрэгтэй байх

Магадгүй ажилтан ноцтой биш хөнгөн бэртэл авсан. Энэ тохиолдолд заавал бүртгүүлэх ёстой юу?

- Тухайн үед ажилтны биед ноцтой өөрчлөлт ороогүй байж болох ч хэдэн жилийн дараа ноцтой өөрчлөлт орох тохиолдол гарч магадгүй. Тэр үед холбогдох байгууллагууд үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэн дараагийн асуудлыг шийдвэрлэх тул ажлын байрандаа осолд өртсөн ажилтан үйлдвэрлэлийн ослоо тогтоолгох хэрэгтэй. 

ХАБ–ын үйл ажиллагааны хамгийн гол чиглэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байдаг уу?

- Тиймээ. ААН, байгуулалагууд нь хамгийн түрүүнд эрсдлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Энгийн үгээр илэрхийлвэл ажилтан өөрийн ажиллаж байгаа ажлын байранд ямар эрсдэл байгааг өөрөө тодорхойлж гаргахыг л ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх гэж хэлээд байгаа юм.

Байгууллага юу хийх бэ?

Нийт ажилтнаа Хөдөлмөрийн авулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамруулж тодорхой ойлголттой болгох хэрэгтэй. Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаалаарХАБЭА сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг баталсан. Энэ журамын дагуу байгууллагын удирдлагууд ажилтан,албан хаагчдаа ХАБЭА сургалтанд хамрагдах хэрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын талаар ... сургалтын эрхтэй байгууллага манай аймагт байгаа юу?

Дундговь аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрхтэй байгууллага нь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв.  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь 6 төрлөөр сургалтын эрх авсан.

<!-- [if !supportLists] -->1.     <!-- [endif] -->Аж ахуйн нэгж байгуулалгын ажил олгогч эздийн сургалт

<!-- [if !supportLists] -->2.     <!-- [endif] -->Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх

<!-- [if !supportLists] -->3.     <!-- [endif] -->Нийт ажилтны

<!-- [if !supportLists] -->4.     <!-- [endif] -->Ажилд шинээр орж байгаа ажилтны

<!-- [if !supportLists] -->5.     <!-- [endif] -->Өөр ажлын байранд шилжсэн ажилны

<!-- [if !supportLists] -->6.     <!-- [endif] -->Өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажилладаг ажилтны

Орон нутагт ХАБЭА сайн хангаж ажиллаж байгаа байгууллага ямар байгууллага байна вэ?

Улсын хэмжээнд зохион байгуулдаг "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан”-д оролцох ААНБ-ын сонгон шалгаруулалтыг Дундговь аймаг 2016 онд анх удаа орон нутагтаа зохион байгуулж 3 байгууллагыг шалгаруулан материалыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хүргүүлсэн. Энэ уралдаан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх үндэсний сүлжээ ТӨХК-ууд шалгуурыг маш сайн хангаж том ААНБ-ын төрөлд Нэгдсэн эмнэлэг улсын хэмжээнд llбайр, дунд ААНБ-ын төрөлд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх үндэсний сүлжээ ТӨХК нь улсын хэмжээнд мөн ll байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.

 Хөдөлмөр эрхлэгчид хаана хандаж мэдээлэл авах боломжтой вэ?

- ХАБЭАталаар мэдээлэл авахыг хүссэн ААНБ, иргэн сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийнхяналтын улсын байцаагчаас зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

 

Аюулгүй ажиллагаа амжилтын үндэс юм. Тиймээс ажилтан бүр ажлын байрандаа аюулгүй ажил үүргээ гүйцэтгэж, эрүүл байхыг хүсье. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler