|
Видео

Шинэ мэдээ

Баярын өдрөөр болох үзвэр үйлчилгээний хуваарь

Амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд тань зориулж хаана ямар  тоглолт, олон нийтийн үйл ажиллагаа болох тухай мэдээллийг хүргэж байна.

 

Үндэсний номын сан Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой "Монгол бахархлын өдөр”, Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо үсэг” зохиосны 333 жил, "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд "Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнг Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Үндэсний номын санд

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоо сурталчлах, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор өөрийн алтан сан хөмрөгтөө хадгалж буй сурвалж бичгүүд, түүхийн баримт гэрээ бичгүүд, соёмбо үсгийн дурсгал, бүтээл туурвил болон цуглуулагчдын ховор нандин өвийг дэлгэн үзүүлэх юм.


"ТЭНГЭРИЙН ХҮҮ” ТҮҮХЭН ТУУЛЬСЫН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО

Монгол бахархлын өдрийг  тохиолдуулан өнөөдөр 19:00 цагт Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээ зориулан тоглоно.

ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ: Н.НАРАНБААТАР /Төрийн соёрхолт/
ЕРӨНХИЙ ЗУРААЧ: Т.ГАНХУЯГ /СТА/
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Т.СЭР-ОД /УГЗ/

Дүрүүдэд:
Модун Шаньюйд СТА Г.Алтангэрэл
Түмэн Шаньюйд МУГЖ Б.Жаргалсайхан
Түмэн Шаньюйн их хатан Могол АЖ Н.Сувд
Түмэн Шаньюйн бага хатан Шунхуйд МУГЖ Ж.Оюундарь
Арваадай хунтайжид Т.Сэргэлэн
Лүүсүү ванд АЖ П.Цэрэндагва


128 БӨХИЙН БАРИЛДААНТАЙ 

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Кино театруудад гарч буй  кинонууд:

Бууны сумыг буцааж болдоггүй

Төрөл: Тулаант, Түүхэн, Драм

Хаана: Тэнгис кино театрт

Утга санаа-1939 он БНМАУ – ын дархан хилийг Империалист японы арми халдан довтлов. Халхын голд байрлаж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн 6-р Морьт дивизийн байрлал руу Япон томоохон хүчээр довтолж ноцтой хохирол учрууллаа.Энэ тулаанаар дивизийн дарга амь үрэгдэж түүнийг орлуулахаар ЗХУ-д дөнгөж сургууль төгсөөд ирээд удаагүй байсан залуухан дэслэгч Л.Дандарт дээд командлалын шийдвэрээр хурандаа цол олгож дивиз командлуулахаар онцгой итгэл найдвар өгжээ.Л.Дандар цэргийн эрдэм ур чадвараараа гайхагдан онцгой гавьяа байгуулж Монгол улсын Гарамгай баатар цол хүртэнэ. Үүний зэрэгцээ Дандарыг баатар болсон тэр цаг мөчөөс нь дагасан хар цагаан атаархал, хорсол, хардалт сэрдэлт зэрэгцэн өрнөж байлаа.Урдаас нь Япончууд, ардаас нь Дотоод явдлын яамныхан Л.Дандар луу довтолно…

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.