|
Видео

Шинэ мэдээ

Жо Байден марихуаны хэрэглээг зөвшөөрөхийг уриаллаа

Жо Байден марихуаны хэрэглээг зөвшөөрөхийг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден марихуаны хэрэглээг зөвшөөрөхийг уриалсан талаар ВВС мэдээллээ. 

"Марихуаныг хууль бус гэж үзэх хэрэггүй гэж бодож байна. Марихуантай холбоотойгоор хэрэгт орсон хүмүүсийг шоронгоос суллах хэрэгтэй" хэмээн тэрбээр телевизийн мэтгэлцээний үеэр мэдэгдсэн байна. 

Гэхдээ марихуаныг байнга хэрэглэснээр хүний биед ямар нөлөө үзүүлдгийг судлахыг уриалсан байна. 

Дашрамд дуулгахад, ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын дэд ерөнхийлөгч асан Жо Байден нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Сонгуульд өрсөлдөхийн тулд эхлээд намын сунгааг тэргүүлэх ёстой бөгөөд ардчилсан намынхны дунд Жо Байден бусдаасаа илүү нэр хүндтэй явааг АНУ-д хийсэн социологийн судалгаа харуулжээ.

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler