|
Видео

Шинэ мэдээ

"Таван толгой түлш" ХХК-ийн цахилгаан хангамжийг сайжрууллаа

"Таван толгой түлш" ХХК-ийн цахилгаан хангамжийг сайжрууллаа

 

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээн өндөр ачаалалтай ажиллаж буй "Таван толгой түлш” ХХК-ийн цахилгаан хангамжийг сайжруулах, тус газрын эзэмшлийн 110/10 кВ-ын ПРП дэд станцад өргөтгөл хийгдэж байгаатай холбогдуулан 10 кВ-ын гаргалга "Шахмал түлш салбар шугам”-ын 7 дэд станцад урсгал засвар хийх ажлыг хариуцан гүйцэтгэлээ.

   Сар шахам хугацаанд үргэлжлээд өчигдөр /2019.11.05/ дуусаж буй энэ ажлын хүрээнд "УБЦТС” ТӨХК-ийн 30-50 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилтан, монтёрууд "Таван толгой түлш” ХХК-ийн  эзэмшлийн цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд үзлэг хийж, зөрчлийг илрүүлж засварлах, бүрдүүлэх шаардлагатай аюулгүйн нөөц материалын жагсаалтыг гаргах, "Шахмал түлш салбар шугам”-ын 7 дэд станцад урсгал засвар хийх, 8 км орчим цахилгаан дамжуулах кабель шугам шинээр татах, 244 метркабелийн тавцан суурилуулах, 0.4 кВ-ын иж бүрэн 3 хуваарилах самбар тоноглож, суурилуулах ажлууд тус тус хийгдсэн.

   Түүнчлэн "УБЦТС” ТӨХК нь тус газрын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах ажлыг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хариуцан ажиллахаар 24 цагийн шуурхай үйлчилгээний бригадаа байршуулаад байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.