Видео

Шинэ мэдээ

Фүжи Холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайханы улс төржилт, буруутай ажиллагаанаас болж Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөл зогсоход хүрээд байна

Ашиглалтын  шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц болох ХУД-н 2- хороонд байрлах Нэхмэлийн шар байруудыг буулгаад шинээр барих төслийг "Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК” нь 2017 оноос өөрсдийн 100% хөрөнгөө гарган хэрэгжүүлж ирсэн байна.

Нэхмэлийн шарын 1,2,5,6,7,10,11,16-р байруудыг буулгах, шинээр барилгажуулах энэхүү дахин төлөвлөлтийн төсөлд нийтдээ 250 гаруй өрх хамрагдах ба Нийслэлийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын жишиг төсөлд тооцогдож байна

Энэ төслийг 2014 онд Фүжи холдинг ББСБ ХХК нь хэрэгжүүлэх "батламж” авсан боломж, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар 2017 оны хүртэл хэрэгжүүлээгүй ирсэн. Ийнхүү "Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК”-дтай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж төслийг эхлүүлснээр удаан хугацаанд хүнд нөхцөлд амьдарч ирсэн Нэхмэлийн иргэд орон сууцаа сайжруулах боломж бүрдсэн аж. Төсөл хэрэгжүүлэх батламжтай Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал гэх Т.Энхсайхан нь  дээрх компаний төсөлд хөрөнгө оруулалт хийгээд, хэрэгжүүлээд өгөөч гэдэг санал тавьж, "Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК” 100% хөрөнгө, менежментээ гарган төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  Өнөөдрийн байдлаар Фүжи девелопмент ХХК  Нэхмэлийн 5-р бүрэн ашиглалтанд орж, хуучин оршин суугчид бүгд шинэ байрандаа орж, орон сууцны гэрчилгээгээ гардан аваад байна.

Төслийн хоёрдугаар ээлжийн барилга болох Нэхмэлийн 6-р байрыг 2019 онд багтаан ашиглалтанд өгөхөөр эрчимтэй ажиллаж байгаагаас гадна, Нэхмэлийн 10,1,2-р байрыг буулган, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулан сар бүрийн түрээсийн мөнгийг төлж байна. Фүжи девелопмент ХХК нь хууль эрхзүйн хүрээнд хүлээх, хариуцах бүх үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэн ажиллаж ирсэн.

Өнөөдрийн байдлаар "Фүжи девелопмент ХХК, Фүжи констракшн групп ХХК” нь Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд  компанийхаа зүгээс 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа, Хуучин барилгуудыг буулгах, нураах, зөөвөрлөх, Сайн чанарын технологи материал ашиглан шинээр барилга барих зардал, төсөлд хамрагдсан иргэдийг түр суурьшуулах түрээсийн зардлыг манай Фүжи девелопмент ХХК өнөөдрийг хүртэл бүрэн хариуцаж ирсэн зэрэг ажлуудад дээрх мөнгийг зарцуулаад байгаа аж.

Гэвч сүүлийн үед Фүжи холдинг ББСБ ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн маргаан, компаний үйл ажиллагааны чадамжгүй байдал, хууль шүүхийн маргаан нь хүрээгээ тэлж төслийг зогсоох  хэмжээнд хүрээд байна. Учир нь : Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь  Япон улсын иргэн Ишибаши Рёосүкетэй хөрөнгийн маргаан үүсгэж, хууль шүүхийн түвшинд очсон мөн төсөл хэрэгжүүлэх батламж авсан Фүжи холдинг ББСБ ХХК-ний ББСБ-н тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг нь энэхүү компани цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хэвийн үргэлжилж байгаа төслийг зогсоох эрсдэлд хүргэж байгаа юм.

Иймд 100% хөрөнгө, менежментээ гарган төслийг хэрэгжүүлж ирсэн Фүжи девелопмент ХХК-ний зүгээс энэхүү дахин төлөвлөлтийн төслөөс хөрөнгөө татах, гарах байр суурийг илэрхийлсэн боловч төсөлд хамрагдаж, байраа чөлөөлөөд буй Нэхмэлийн шарын иргэд Фүжи девелопмент ХХК-ниас төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг тавьж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн иргэдийн гарын үсэг бүхий саналыг тавиад байгаа аж. Энэ хүрээнд төслийн үргэлжлүүлэхэд хамтын нэгдмэл байр суурь чухал хэмээн үзэж Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан бүх иргэд нь Фүжи девелопмент ХХК-тай уулзалт хийж, мөн хэвлэл мэдээллийг хэрэгслээр үүсээд буй үйл явдлын талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр "Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь  Фүжи девелопмент ХХК-ний хэвийн үйл ажиллагааг мушгин гуйвуулж, нэр төрд нь шууд халдсан гүтгэлэгийг хийж, нийгэм цацаж буй” үйл явдал болоод байгааг Фүжи девелопмент ХХК-ний удирдлагууд мэдээлж, Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайханийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Ийнхүү Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд болон Фүжи девелопмент ХХК нэгдмэл байр суурьтайгаар дахин төлөвлөлтийн төслөө хамгаалах, хамтран ажиллахад нэгдэж, Фүжи холдинг ББСБ-аас цуцалж, Фүжи девелопмент ХХК-д шилжүүлэхийг  төсөлд хамрагдаж байраа чөлөөлсөн Нэхмэлийн иргэд бүрэн дэмжиж байгаа илэрхийлсэн гарын үсэг бүхий саналаа Нийслэлийн удирдлагад гардуулах мөн Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь Хувийн эрх ашигийн төлөө улс төржилт хийн, маргаан үүсгэж, тогтвортой хэвийн үргэлжилж байгаа Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төслийг унагах зорилготой гүтгэлэг хийж байгаа тул шүүхэд хандах зэрэг байр суурийг илэрхийлж байна.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Нэхмэлийн шарын байрны төсөлд хамрагдсан иргэдийн зүгээс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж,  төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн  Фүжи девелопмент ХХК-нийг бүрэн дэмжиж байгаа хэлж, Т.Энхсайханы улс төржилт, компанийх нь доголдлоос болж иргэд хорихгүй гэдгээ мөн дахин хэлж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
• Holoemern

• 2024-08-30
• J Neurosci 30 26 8953 8964 Harrington EP et al 2010 Oligodendrocyte PTEN is required for myelin and axonal integrity, not remyelination reddit priligy The RR for sudden death in patients with NSVT RR, 2
• fannoft

• 2024-11-10
• Serious Use Alternative 1 dasatinib and inotuzumab both increase QTc interval priligy for pe Along the way, the 99 foods that natrually lower blood pressure wind and the moon went up and down, and occasionally a dead tree suddenly appeared on one side, which only why take diuretics scared Roger into a cold sweat
• fannoft

• 2024-11-16
• Warfarin sodium therapy should be initiated when appropriate usually within 1 3 days of INNOHEP tinzaparin initiation where to buy priligy in malaysia
• can i get cytotec prices

• 2024-11-30
• The Significance Analysis of Microarrays algorithm 30 implemented in TIGR Multiexperiment Viewer 3 cytotec pills for sale
• where can i get cytotec for sale

• 2024-11-30
• Further treatment options at this point depend on several factors, including previous treatments, where the cancer is located, a woman s menopause status, general health, desire to continue getting treatment, and whether the hormone receptor status and HER2 status have changed on the cancer cells how can i get cheap cytotec price
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler