|
Видео

Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан юуны учир азарга тараав

 

Д.Амарбаясгалан юуны учир азарга тараав

 

Энэ бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өчигдөр буюу энэ сарын 14-нд болж өнгөрсөн үйл ажиллагаа. Бүр тодруулбал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн зохион байгуулсан арга хэмжээ юм. Тэрбээр Говь-Алтай аймагт ажиллаж буй. Энэ үеэрээ Говь-Алтай аймгийн 18 сумын бүх багийн Засаг дарга нарын дунд сугалаа явуулж 40 гаруй монгол болон эрлийз азарга тараасан байна.  Эрх баригч хүчний гал тогоог барьж буй басхүү намдаа рейтинг өндөртэй залуу ийнхүү орон нутагт адуу мал тараасан шиг яваа дүр зурагт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Ард түмний амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдсэн, ажилгүй иргэдийн тоо өссөн энэ үед Д.Амарбаясгалангийн энэхүү үйлдлийг тайлбарлахад бэрх.    Жирийн иргэд цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж байгаа энэ үед цээж баяны зан гаргаж, азарга тараасны зорилго юу вэ?
Зорилго нь 2020 оны УИХ-ын сонгууль гэх. Д.Амарбаясгалангийн хувьд Говь-Алтай  нутгийнх. Иймээс ирэх сонгуулиар төрөлх нутгаасаа нэр дэвшин өрсөлдөх зорилго өвөрлөн яваа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгчөөс эхлээд 10 гаруй жил МАН-д зүтгэж буй. Энэ зүтгэлийнхээ шанд ирэх сонгуулиар мөнхийн улаан /МАН/-ыг сонгосоор ирсэн Алтай нутгаас нэр дэвшихээр зэхэж байгаагаа ийнхүү "зарлалаа".

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.