|
Видео

Шинэ мэдээ

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Д.Дамба-Очир

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Д.Дамба-Очир

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн даваа гаригт гишүүдэд хүрсэн билээ. Гэвч гишүүдээс түрүүлж Рио Тинтод хүрсэн нь олны анхаарлыг татаж эхэлсэн. Энэхүү хэрэгт парламентын УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар сэжиглэгдэж эхэлсэн.

Эдгээр гишүүдийг сэтгүүлчид асууж шалгааж, олон нийт цахим сүлжээнд урвагч хэмээн цоллож байх зуур хэргийн эзэн өөрөө гараад ирэв. 

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир алдагдсан дүгнэлтийн талаар өмнө нь "Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг "Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа. Харин өчигдөр "Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэсэн юм. 

Ийнхүү Д.Дамба-Очир "би хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур" хэмээн хээв нэг өөрийгөө зарлачихлаа. Гэтэл хариуцлага хаана байна вэ. Тэрбээр хэдий нууц материал биш гэж байгаа боловч Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж ажилласан Д.Тэрбишдавга маш нууц материал байсныг онцлоод, үүнийг тараасан хүн улсаасаа урвасантай ялгаагүй хэмээн мэдэгдээд байгаа.

Ямартай ч энхүү материал нууц ч бай нууц биш ч бай гадныханд "давуу эрх үүсгэхийн тулд "пялдагадаж" шалгалтын дүнг танилцуулсан Д.Дамба-Очир гишүүнд хуулийн хариуцлага заавал хүлээлгэх учиртай хэмээн олон нийт үзэж буй. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн 19.12.1 буюу төрийн нууц задруулах зүйл ангиар 3-5 жил хорих ялаар шийтгэх учиртай юм.

19.12 дугаар зүйл.Төрийн нууцыг задруулах

1.Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

2.Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ингээд нэгэнт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Ажлын хэсгийн дүгнэлтийг нууц биш хэмээн мэдэгдсэн. Тиймээс энэхүү шалгалтын зарим мэдээллийг  хүргэж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил:

Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлууд Ажлын хэсгийн ирүүлсэн асуудлын дүн

 

/сая ам.доллараар/

ХНЗ-ийн хүү тооцох дүнгээс хасч залруулах дүн

 

/сая ам.доллараар/

1-р үе шатны хөрөнгө оруулалтын зардлаас хасч, менежментийн төлбөр тооцохгүй байх дүн

 

/сая ам.доллараар/

1 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний эрхийг холбоотой талуудад шилжүүлэн анхан шатны баримтаар нотлоогүй төлбөр хийсэн, түүнтэй холбоотой гарсан зардал 92,040,1 90,040,1 92,040,1
2 "Оюутолгой” ХХК-ийн тооцооллын алдаанаас үүсч хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал 340,666,5 1,2863,9 340,191,6
3 "Оюутолгой” ХХК-ийн  бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал 590,265,2   144,641,7
4 "Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн 144,641,7 30,997,3 528,625,8
5 Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн 1,167,613,5 588,860,2 1,105,499,2
6 Хөрөнгө оруулалтын гэрээ болон хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүй асуудлыг холбогдогч талуудын хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэх, цаашид дахин нягтлан шалгах ажил 718,260,3 713,181,5  
7 Нийт 1,885,847,3 713,181,5 1,105,499,2

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ

  • Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • "Оюутолгой” компанийн монгол ажилтны сарын дундаж цалин гадаад ажилчдынхаас 5-15 дахин бага.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг "Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.
  • …”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас 5 дахин бага. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан.  Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон  бусад хэлбэрээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент "Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.

АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ

  • Уул уурхайн компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон түүний гэрээний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьж ажиллах төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхойлж өгөх,
  • Өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежментийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг батлах,
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад зүйлийг тогтворжуулахгүй байх
  • Рио-Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авч, төслийн санхүүжилтийн зээлийн хүү гэсэн хоёр төрлийн дүнгээс менежментийн төлбөр авахаар тохирсон байгааг өөрчлөх
  • ТЭЗҮ-д зааснаас хэтэрсэн зардлын хэмжээгээр Рио-Тинто компанид олгох менежментийн төлбөрийг хасах
  • Нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буйг таслан зогсоох зэрэг асуудлуудыг тусгасан байна.

1-8 УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд

2-7 УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд

59638044_271770840261862_8315193539893919744_n УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд

Erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler