|
Видео

Шинэ мэдээ

ЛИТВАД ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙН ЦУСНААС СОГТУУРУУЛАХ УНДАА ИЛЭРЧЭЭ

Эх хүүхдээ төрүүлэхээр өвдөх үед  согтуу байсан байна.

 

Цуснаас нь их хэмжээний согтууруулах ундааны тун  илэрсэн хүүхэд Литва улсын  Клайпедын их сургуулийн эмнэлэгт төрснийг "Спутник Литва” сайтад мэдээлжээ.

Хэвлэлд бичсэнээр, хүүхэд 35 настай согтуу  эмэгтэйгээс төрсөн байна. Түүний охины цусанд дөрвөн промиле согтууруулах ундаа илэрчээ. Энэ нь маш өндөр үзүүлэлт болохыг сэтгүүлчид тэмдэглэж байна. Охины цуснаас согтууруулах ундааны илэрцийг гадагшлуулахад нэлээд хэдэн долоо хоногт шаардагдаж мэдэх гэнэ.

Нярайн эмч  Наталья Григорьева 40 жил ажиллахдаа ийм явдалтай анх удаа тулгарсан тухайгаа ярьжээ. Тэрээр хүүхдийн биеийн байдлын талаар ямар нэг таамаглал дэвшүүлээгүй байна.

Эмч нар уг явдлын талаар Хүүхдийн эрхийг хамгаалах албанд мэдээлжээ. 

 
 
батаар.мн
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler