|
Видео

Шинэ мэдээ

600 саяын үнэтэй хурууны хээ уншигч "ажилласангүй"

600 саяын үнэтэй хурууны хээ уншигч "ажилласангүй"

 


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой "Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэх санал гаргаж санал хураалт явуулах үед 600 саяын үнэтэй хурууны хээгээр санал авах төхөөрөмж ажиллахгүй гишүүн багагүй шуугиан дэгдэв. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Миний хурууны хээг ч уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын технологи хариуцсан ажилтнууд яаралтай засварлана уу.  Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тестээр нэг санал хураалт хийе” гэсэн бол УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэжээ.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler