|
Видео

Шинэ мэдээ

Мозамбикт булчин задрах тахлын вакцинжуулалтыг эхлүүлнэ

Мозамбикт булчин задрах тахлын вакцинжуулалтыг эхлүүлнэ

 


"Идай” хар салхинд нэрвэгдсэн Мозамбик улсад булчин задрах тахлын вакцинжуулалтыг эхлүүлэхээр болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлэв.

Гуравдугаар сарын дундуур Африкийн зүүн өмнөд хэсгийн орнуудад "Идай” хар салхи дэгдэж, Мозамбик, Зимбабве, Малави улсад 700 гаруй хүн амиа алдсан юм.

Мозамбик улсад эрүүл ахуйн нөхцөл байдал доройтсоны улмаас булчин задрах тахал тархаж болзошгүйд хүрсэн байна. ДЭМБ байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүс нутгуудад хүргэхээр 900 мянган тун вакциныг бэлтгэж байгаа бөгөөд ирэх долоо хоног бэлэн болох ажээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг тус улсад булчин задрах тахлын эмчилгээний төвүүдийг байгуулж, чичрэг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 900 мянган хүнд шумуулын тор хүргэхээр төлөвлөж байна.

НҮБ-аас мэдээлснээр, Мозамбик улсад 1.8 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа ба ирэх гурван сарын хугацаанд 282 сая ам.доллар шаардлагатай ажээ. Түүнчлэн үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг олон улсын нийгэмлэгүүдэд уриалсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler