|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 11:44

Ирэх сарын 1-8-ны хооронд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

 

Ирэх сарын 1-8-ны хооронд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

 


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил ч мөн энэ дагуу бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг БСШУСЯамнаас мэдээлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler