|
Видео

Шинэ мэдээ

"Ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ"

"Ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ"

 


Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх дөрөвдүгээр сарын 24-26 ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Одоогийн байдлаар тус сургуулилттай холбоотойгоор 14 ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Мөн "Дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тул тус бүрдээ ажлаа зохион байгуулахыг хүсж байна. Бид ямар ч нөхцөлд үргэлж бэлэн байдалд байх хэрэгтэй Улаанбаатарт буулгаад дахин барих барилга олон бий. Тэр утгаараа барилгын норм стандартад өөрчлөлт орсон байгаа” гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү онцлов.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Нийслэл хотод зохион байгуулж байгаагүй.Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс  нэмэгдэж байгаа. Тэр утгаараа энэхүү Энэ сургуулилалт Нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалт бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд,

Нэгдүгээрт, Нүүн шилжих дадлага сургуулилт. Энэ нь газар хөдлөлтийн үед орон сууцанд амьдардаг ард иргэд, аж ахуй нэгжүүдийг аюулгүйн цэг талбай дээр очиж байрлуулах юм. Ингэхдээ Улаанбаатар хотын бүх барилга байгууламж, орон сууц, аж ахуйн нэгжид байгаа хүмүүсийг нүүн шилжүүлэх хөдөлгөөнд оролцуулна. Тухайлбал, тухайн иргэн орон сууцнаасаа гараад ямар маршрутаар хэрхэн явж, аюулгүйн цэг талбайд очих вэ гэдгийг нь зааж гаргасан зөвлөмж хүргүүлэх юм. Сургалтад оролцохгүй аж ахуй нэгж гэж байхгүй бөгөөд тус сургуулилалт нь хагас өдөр үргэлжилнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ч хүртэл түр хугацаагаар хаана.

Улаанбаатар хот дундуур 50 км урттай хагарал байна.

Хоёрдугаарт, Нүүлгэн шүлтжүүлэлтийн дадлага сургуулилалт. Улаанбаатар хотод буй зургаан дүүргээс  ямар нэгэн байдлаар сонгочихсон байх орон сууцны ард иргэдийг аюулгүйгээр аюулгүйн цэг рүү нүүн шилжүүлнэ. Тухайлбал, амралтын газар, аялал жуулчлалын цэгүүдийг сонгосон.

Гуравдугаарт, томоохон нэгдсэн эмнэлгүүд болон төрийн цэргийн байгууллагын эмнэлгүүдийн хээрийн эмнэлгийг нээж үзнэ.

Ингэснээрээ шат шатанд газар хөдлөлт болон болзошгүй аюулын үед авах арга хэмжээг зохион байгуулдаг талаарх туршлагыг суулгах юм. Бусад орныхон иймэрхүү томоохон сургалтуудыг их зохион байгуулдаг.

Улаанбаатар хотод аюулгүйн 111 цэг талбай бий. Мөн Монгол улсад аюул занал тохиолдоход олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний нисэхийн байгууллагуудын тусламж ямар байдаг талаар сургалт судалгааг илүү нарийн хийж, хамрах хүрээ том, цогц хэмжээний сургуулилалтыг хийхээр төлөвлөөд байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хэрхэн зохион байгуулалтад оруулж аюулгүйн бүсэд очих маршрутыг хүртэл бэлдэхээр ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг ард иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлан зохион байгуулна" гэв.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler