|
Видео

Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны шагналын сан буурчээ

НӨАТ-ын сугалааны шагналын сан буурчээ

 


НӨАТ-ын урамшуулал буюу шагналын сангийн хэмжээнд энэ сарын тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид өнгөрсөн онд 50 мянган төгрөг хождог байсан бол энэ жил  30 мянга болон багасчээ. Мөн сугалааны сүүлийн  дөрвөн орон таарсан хэрэглэгчид 200 мянган төгрөг хождог байсан бол  100 мянган төгрөг болжээ.  Харин сугалааны сүүлийн  таван орон таарвал 500 мянган төгрөг хождог байсан бол  1.0 сая төгрөг, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.

Харин супер азтан 50,0 сая төгрөг хожих юм. Гэхдээ тухайн сард супер азтан тодроогүй бол өнгөрсөн жил 25.0 сая төгрөг нэмэгддэг байсан бол энэ жил 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүсэх зохицуулалт хийгдсэн байна. 

 

П.АНИР 

Оллоо.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler