| |
Видео
Шинэ мэдээ
Э.Содномпилжээ "Дэлхийн цом"-д дөрөв дэх удаагаа түрүүлэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд МУГТ Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медаль хүртэв.. Энэ нь түүний "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж байсан юм.
Түүний араас Кыргызстан, Иракын тамирчид орсон бөгөөд 203, 206 кг-ыг өргөсөн байна. Энэ жинд АНЭУ, Турк, Ирак, Гүрж, Бразил, Монгол зэрэг 10 орны тамирчид өрсөлджээ.
Б.ОД