|
Видео

Шинэ мэдээ

Их аварга Харүмафүжи болон "Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын ээлжит нэгэн буяны үйлс

 

Их аварга Харүмафүжи болон "Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын ээлжит нэгэн буяны үйлс

 


"Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын баг "Шинэ Монгол Харүмафүжи" сургуультай хамтран зарим эмнэлэгт шаардлагатай тэргэнцэр болон түргэний машин гардууллаа. "Зүрх хамгаалах төсөл" ТББ өмнө нь Харүмафүжи аваргатай энэ ажлыг олон удаа хийсээр ирсэн юм байна. 
Энэ удаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний машин, Нэгдүгээр төрөх эмнэлэг, Хан уул дүүргийн эмнэлэг, Эх нялхас зэрэг эмнэлгүүдэд тэргэнцэр хүлээлгэн өглөө. 
Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2008 оноос зүрх судасны эмгэгтэй хүүхдүүдэд тусалдаг Япон улсын "Heart saving project” ТББ-д мөнгөн тусламж үзүүлж иржээ. Тэрбээр Монголын олон эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсаар байгаа юм. 

 

 

Их Аваргын энэрэнгүй үйлс Монголын олон мянган хүүхдэд ивээлээ хайрлах болтугай.
билээ.

 

Ч.Амар

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler