| |
Видео
Шинэ мэдээ
Венесуэлээс АНУ-д суугаа Элчин сайдын яам хаагджээ
Ерөнхийлөгч Николас Мадурогийн өгсөн зааврын дагууВенесуэлээс АНУ-д суугаа Элчин сайдын яам хаагдсан тухай тус улсын Дипломат төлөөлөгчийн газар мэдэгджээ.
Элчин сайдын яамны цахим хуудаст заасан утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан бөгөөд цахим шуудангаар илгээсэн зурваст хариу өгөөгүй байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газар цагийн хуваарийн дагуу иргэдийг хүлээн авах ёстой байсан хэдий ч хаалттай байсан тухай "ТАСС” агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Венесуэлээс АНУ-д суугаа Элчин сайдын яам болон бүх консулын газрыг хаах шийдвэр гаргасан тухайгаа Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. ТүүнчлэнАНУ-аас дипломат харилцаагаа тасалж байна гэжтэрбээр өнгөрсөн лхагва гарагтмэдэгдэж,Каракас дахьАНУ-ынЭлчин сайдын яамны ажилтнуудадВенесуэлийг орхин явах 72 цагийн хугацаа өгсөнюм.
montsame.mn