|
Видео

Шинэ мэдээ

Цэц шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Цэц шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэв.

 Өмнө нь Үндсэн хуулийн цэц  дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд  Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дүгнэлтийг Улсын Их Хурал  хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэцийн Их суудлын хуралдаанаар  маргааныг ийнхүү дахин хянаж, эцэслэн шийдвэрллээ.

Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг  хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler