|
Видео

Шинэ мэдээ

Капитал банкинд АТГ-аас нэгжлэг хийжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш Капитал банкны төв байранд нэгжлэг хийсэн билээ. Өдөр 15 цагт эхэлсэн нэгжлэг шөнийн 01.00 цагийн үед дуусчээ.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн мэдэлд байдаг "Капитал” банк энэ онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 48 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал гарах болсон.  Тус банк нь зөвхөн энэ онд бус өмнөх онуудад ч тус сангаас зээл авсан сурагтай.

Үүгээр ч зогсохгүй "Капитал” банк нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас залгисан долоон тэрбум төгрөгөө шууд өгөх боломжгүй, цувуулж өгнө гэсэн албан бичиг илгээсэн нь олон хүний дургуйцлийг төрүүлсэн байна.

"Капитал” банкны харьяалагддаг Бишрэлт групп хотын төвийн А зэрэглэлийн бүсэд 20 орчим давхар өндөр худалдааны төв ашиглалтанд оруулж байгаа бөгөөд улсын төсвийн мөнгийг энэ барилгыг барихад ашигласан байж магадгүй гэх хардлага  үүссэн байж магадгүй.  Тиймээс энэ удаагийн нэгжлэгийг АТГ-аас явуулсан бололтой.

undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler