|
Видео

Шинэ мэдээ

Засаглалыг сайжруулж, төсвийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Засаглалыг сайжруулж, төсвийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргаГ.Занданшатар өчигдөр Дэлхийн банк, АХБ-ны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзах үеэр тэрээр Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсанаас хойш тодорхой үр дүн гарч байгааг хэллээ. Эдийн засагт өсөлт гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн алдагдалгүй болж байгааг тэмдэглэв. "Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, экспорт, ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна”гэв. Мөн "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлж сайжруулахаар ажиллаж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлээд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломменийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлж энэ хүрээнд төрийн албаны болон эдийн засгийн шинэчлэл зэрэгт онцгой анхаарч үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа олон тулгууртай болгох үүднээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч байгааг хэлэв.  

 

АХБ-ны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен илэрхийлэв. Тухайлбал "Эрдэнэс Монгол” компанитай хамтран засаглал, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах,  аймаг, сумдын хөгжлийг дэмжих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй өртөг багатай, ногоон орон сууцны хороолол барих төсөл эхлэх гэж байгааг хэлэв. Цаашид Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Тухайлбал АНУ-д ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах, бусад орон руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бүтээгдэхүүн түлхүү  экспортлохоор тохиролцож байна гэлээ. Хөгжлийн банк ч экспортыг дэмжих чиглэлээр ажиллах ёстой. Иймээс банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр туршлагаа хуваалцаж, техникийн туслалцаа үзүүлэхийг АХБ-ны суурин төлөөлөгчөөс хүсэв. Судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн дийлэнх олонхи нь Засгийн газрыг дэмжиж байгааг дурдлаа. Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ АХБ-ны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен илэрхийлэв. Тухайлбал "Эрдэнэс Монгол” компанитай хамтран засаглал, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах,  аймаг, сумдын хөгжлийг дэмжих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй өртөг багатай, ногоон орон сууцны хороолол барих төсөл эхлэх гэж байгааг хэлэв. Цаашид Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler