|
Видео

Шинэ мэдээ

Засаг солигдох далимаар зарим этгээд өөрийгөө албан тушаалд “томилж” байна

Засаг солигдох далимаар зарим этгээд өөрийгөө албан тушаалд “томилж” байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч, түүний тэргүүлж байсан Засгийн газар эрхзүйн чадамжгүй

болсныг далимдуулан энд тэнд дураар авирласан үйл явдлууд мэр сэр өрнөх төлөвтэй.

Гадаад харилцааны яаманд л гэхэд албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар үүрэгт ажлаасаа нэлээн хэдэн сарын өмнө чөлөөлөгдсөн газрын дарга асан С.Сүхболд өнөөдөр ямар ч тушаал шийдвэргүйгээр эргээд ажилдаа орчихсон, ажилтнууддаа үүрэг чиглэл өгөх зэргээр дураараа авирлаж суугаа юм байна.

Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар орны хүнийг томилсон шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй атал С.Сүхболд гэдэг хүн давхар дарга хийгээд байгаа нь ажилтнуудад тун ойлгомжгүй байдал үүсгэжээ. С.Сүхболд нь өмнө нь улсын төсөвт эх үүсвэр нь тусгагдаагүй хууль бус тендер "шалгаруулсан”, дипломат ажилтнуудын гадаад томилгоо, сургалт зэргийг хууль, журмаас гадуур хувийн сонирхлор шийдвэрлэсэн зэрэг ажлын хариуцлагын асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Уг нь түүнд албан тушаал бууруулах арга хэмжээ авагдсан ч өнгөрсөн хугацаанд огт ажил хийгээгүй, тэрчлэн ГХЯ-ны хаалгаар ч шагайгаагүй атлаа засаг төр бужигнах үеэр "дарга”-ын дүрээр эргээд ирсэн нь ёстой л "чоно борооноор” гээчийн амьд жишээ биз ээ. Тэрээр өөрийг нь  хуучин албан тушаал, ажилдаа орохыг дэд сайд зөвшөөрсөн хэмээн бусдад тайлбарлаж байгаа ч Засгийн газар нь эрх зүйн чадамжгүй болчихоод байхад дэд сайд ямар нэг шийдвэр гаргах чадавхгүй гэдэг нь хэн ч ойлгомжтой байна. Дэд сайд бол Засгийн газрын танхимын гишүүн, улс төрийн албан тушаал.

Тэрчлэн албан тушаалын томилгоо болон аливаа асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад мөнөөх С.Сүхболд гээч "Намайг Ерөнхийлөгч ажилдаа ор гэсэн. Би Ерөнхийлөгчийн хамаатан” гэсэн хариу өгөөд огт уулзахгүй байгаа гэнэ. Засаг, төр солигдох далимаар том, жижиг албан тушаалтны "ах дүү” гэсэн нэр барьж байгаад өөрөө өөрийгөө ажил, албан тушаалд томилчихдог хүмүүс бас байх нь ээ. Ёстой л "чоно борооноор” гэж энэ биш үү?

Х.Гэндэн


times.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler