|
Видео

Шинэ мэдээ

АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх 1 дүгээр сарын эхээр болж магадгүй

АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх 1 дүгээр сарын эхээр болж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй байгаа тухай Өмнөд Солонгосын "Chosun Ilbo” сонин мэдээлэв.
Уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа хэдий ч АНУ-ын засаг захиргаа дээд хэмжээний уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын 10-наас өмнө хийх хүсэлтэй байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-нд Пхеньян болон Бээжин хотод айлчлал хийсэн юм. Энэ үеэрээ тэрбээр удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцохын сацуу хоёр улсын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.  
 
Э.Аянзаяа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler