|
Видео

Шинэ мэдээ

Туушин зочид буудлын захиргаанд явган хүний зам чөлөөлөхийг үүрэг болгожээ

Туушин зочид буудлын захиргаанд явган хүний зам чөлөөлөхийг үүрэг болгожээ

Нийслэлийн газрын албанаас "Туушин зочид буудал” ХХК-д газар чөлөөлөх албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт "Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/993 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 метр квадрат газрыг танай компанид контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Танай компани нь Газрын тухай хуулийн 35.3.1-т "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаагдсан байх тул гаргасан зөрчлөө арилгаж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөрт багтаан газар чөлөөлөхийг мэдэгдье.

Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй, чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг танай компани хариуцах бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болохыг анхааруулъя” гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler