|
Видео

Шинэ мэдээ

Тусгай сургуулийн захиралд өрсөлдөх хүмүүс брайль үсгээр унших, бичих чадвартай байна

Тусгай сургуулийн захиралд өрсөлдөх хүмүүс брайль үсгээр унших, бичих чадвартай байна

Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирал, Нийслэлийн 186 дугаар сургуулийн тусгай цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Шаардлагад зааснаар тусгай сургуулийн захиралд өрсөлдөх хүмүүс Согогзүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш Брайль үсгээр унших, бичих чадвартай байх ёстойгоос гадна ёсзүйн зөрчил гаргаж байгаагүй байх юм байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон 

шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

  • 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд  доорхи байдлаар зохион байгуулна. 
  • Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь  зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/
  • Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

  • Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирлынажлын байрны шаардлага:

Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны шаардлага:

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler