|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп Японы Ерөнхий сайд Ш.Абэд баяр хүргэжээ

Д.Трамп Японы Ерөнхий сайд Ш.Абэд баяр хүргэжээ

Либерал Ардчилсан намын даргаар улиран сонгогдсонд нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэжээ.
"Ерөнхий сайд Шинзо Абэд Японы эрх баригч намын даргын сонгуульд томоохон ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна. Таньтай илүү олон жил хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна. Ирэх долоо хоногт Нью-Йоркт уулзая” хэмээн Д.Трамп "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Либерал Ардчилсан намын төв байранд өчигдөр болсон сонгуулийн санал хураалтад парламентын гишүүд болон депутатуудын нийт 810 саналаас Шинзо Абэ 553 санал авсан бол Японы ахмад дайчин, Батлан хамгаалахын сайд асан Сигеру Ишиба 254 санал авсан юм. Хэрвээ тэрбээр цаашид байр сууриа бат хамгаалж чадвал Японы Ерөнхий сайдаар хамгийн  урт хугацаанд ажилласан улс төрч болох юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler