|
Видео

Шинэ мэдээ

Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд дамждаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэргийлэх ажлыг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүд хамтран хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгаас нийслэлийг чиглэн ирдэг Улиастайн зам, Хонхор мөн Баянзүрхийн товчоо орчмоор замын хөдөлгөөнд оролцож буй жолооч болон тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч ажиллав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler