|
Видео

Шинэ мэдээ

Өнгөрсөн долдугаар сард МЙексик улсад хүн амины хэрэг хамгийн их гарчээ

Өнгөрсөн долдугаар сард МЙексик улсад хүн амины хэрэг хамгийн их гарчээ

Мексик улсад өнгөрсөн сард бусдын гарт амиа алдсан хүмүүсийн тоо урьд үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн тухай тус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мягмар гарагт мэдээлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард тус улсад хүний аминд санаатайгаар хүрсэн хэрэг 2599 гарсан байна. Энэхүү үзүүлэлт нь 1997 оноос хөтөлсөн статистик мэдээнээс үзэхэд хамгийн олон хэрэг гарсан сар болоод байгаа ажээ. 2018 оны эхний долоон сарын байдлаар тус улсад нийт 18994 аллага үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.
Энэ тоо цаашид өссөөр байх аваас энэ он Мексикийн түүхэнд байгаагүй хамгийн санаатай аллагад хамгийн олон хүн өртсөн жил болох төлөвтэй байгаа юм. Түүнчлэн, өнгөрсөн онд энэ төрлийн хэрэг 28702 гарсан нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн тооцогдож байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler