|
Видео

Шинэ мэдээ

Махны үнэ 40-140 төгрөгөөр буурчээ

Махны үнэ 40-140 төгрөгөөр буурчээ

Статистикийн газраас энэ долоо хоногийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргасан байна. Энэхүү статистик мэдээллийг хүргэе.

 

Махны дундаж үнэ

Хонины ястай мах наймдугаар сарын 2-р долоо хоногт нэг килограмм нь дунджаар 7275 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8650 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 төгрөгөөр (0.7%), үхрийн цул махны үнэ 140 төгрөгөөр (1.3%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, Харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 40 төгрөгөөр (0.5%), хонины цул махны үнэ 45 төгрөгөөр (0.6%) буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5900 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна.

Гурилын үнэ

Дурьдсан хугацаанд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс” хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байгаа бол "Бөмбөгөр”, "Оргил”, "Хүчит Шонхор” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин "Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Мөн дээр дурьдсан хугацаанд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.7 хувиар буурч 2535 төгрөгөөр, харин хүрэн манжин 4.0 хувиар өсөж 3240 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. "Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр "Номин супер маркет” худалдаалж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний дундаж үнэ

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит шонхор зах”, "Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр "Баянзүрх зах” худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3,393 төгрөг буюу 3000-3750 төгрөгийн үнэтэй байна. Гүрж ногоон цайны дундаж үнэ 2018-07-18 өдөр 1,513 төгрөг байсан ба түүнээс хойш 2018-08-08 өдрийг хүртэл тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв. Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит шонхор зах”, "Барс худалдааны төв”, "Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр "Макс супер маркет” худалдаалж байна. Фүжи алимын дундаж үнэ 2018-07-18 өдөр 4,411 төгрөг байсан ба түүнээс хойш 2018-08-08 өдрийг хүртэл тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.

Бусад

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит шонхор зах”, "Бөмбөгөр худалдааны төв”, "Барс худалдааны төв”, "Таван эрдэнэ зах”, "Хар хорин зах”, "Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр "Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 2018-07-10 өдөр 2,004 төгрөг байсан ба түүнээс хойш 2018-08-08 өдрийг хүртэл тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler