| |
Видео
Шинэ мэдээ
Ээлжит бус чуулган хуралдуулж "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлыг хэлэлцэхийг шаардав
Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалж зээл авсан асуудлаар шалгах УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс энэ оны долдугаар сарын 06-нд Лондонд арбитрийн шүүх хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх талаар мэдээлэл өгч байсан. Шүүх хурал долдугаар сарын 10-нд болж, Монголын талд ашиггүй байдлаар шийдсэн гэсэн гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Тиймээс ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай" гэлээ.
Мөн Лондонд болсон арбитрийн шүүхээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр гаргасан, тус үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг