|
Видео

Шинэ мэдээ

Мобиком гар утас лизингдэх нэрээр иргэдийг "шулж" байна

Мобиком гар утас лизингдэх нэрээр иргэдийг "шулж" байнаТомоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Үүний тод жишээ бол "Мобиком” корпораци юм. Тус байгууллагад сэтгэл дундуур явдаг, тэднийд ашиглуулсан иргэд цөөнгүй. Тиймээс энэ корпораци үргэлж ямарваа нэг хэл амыг дагуулж явдаг гэхэд хилсдэхгүй. 

 Монголын анхны үүрэн телефоны оператор болж Японы хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан Мобиком корпораци хэрэглэгчдээсээ илүү мөнгө авдаг, ярианы төлбөр өндөр, дараа төлбөртийн төлбөр нь худлаа гардаг гэх мэт хэл аманд ихээхэн өртдөг. Гэхдээ эдгээр нь төдийлөн худал үнэн нь мэдэгдэлгүй замхарч орхидог. Магадгүй энэ байгууллагын нэр хүндэд халдах гэсэн өрсөлдөгч операторуудын явуулга ч байж болно. Сүлжээ үйлчилгээний тал дээр биш ч үнэ төлбөрийн хувьд Мобиком хамгийн хойно байгаа нь харин үнэн юм. 

Нэгэн үед үүрэн операторууд дотроос хамгийн нэр хүндтэй явсан Мобиком корпорацийн нэр хүнд одоо шалдаа буутлаа муудаж. Тиймээс л амтай бүхэн муулж, хэлтэй болгон дургүйцэж, болж өгвөл зугтаах болсон.

Мобиком бусад үүрэн холбооны операторууд дундаа зах зээлд давамгай байдалтай хэрнээ хамгийн өндөр үнэтэй, зарим тохиолдолд шударга бусаар үнэ тариф тогтоож, ярианы төлбөрөө илүү авдаг талаар хэвлэлийнхэн олон удаа мэдээлж байсан. Гэвч Мобиком энэ муухай зангаа засаагүй л байгаа бололтой. Тодруулбал, Саяхан Мобиком корпорациас "Утасны лизинг "-ийн үйлчилгээ үзүүлэх болсон. Энэ нь шинээр гарсан iРhone, Huawei зэрэг гар утсыг ямар ч урьдчилгаагүй авах боломжийг олон нийтэд бүрдүүлж өгсөн нь талархмаар.

Гэвч өнгөн дээрээ сайхан боломж боловч цаанаа Мобикомын урт хугацаанд иргэдийг шулах төлөвлөгөө байсан бололтой. Учир нь үүнд гэнэдэж, хууртагдаж буй иргэд цөөнгүй байгаа гэнэ.

Иргэд гар утас лизингийн үйлчилгээнд хамрагдахдаа заавал "Миний Моби" багцад бүртгүүлэх учиртай хэмээн танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулдаг байна. Гэвч иргэд үүнд төдийлөн анхаардаггүй, Мобиком ч орлого нотлохыг шаарддаггүй нь иргэдийг зөвхөн утсандаа л хамаг анхаарал хандуулахад хүргэдэг байна. Ямартай ч ийнхүү бүртгүүлж гар утас авч байгаа иргэдэд "Сарын төлбөр, утасны лизинг 60-70 мянган төгрөг гарна хэмээн тайлбарласаан ч үнэн хэрэгтээ хэрэглэгчдийн төлбөр доод тал нь 100 мянган төгрөг гарж байгаа "хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 

Иргэн Н: Би Huawei P9 lite гар утас лизингдсэн. Надад утасны төлбөр 50-60 мянга гарна гэж тайлбарлаж байсан. Гэвч эхний сар л 60 мянган төгрөг гарсан. Харин дараа дараагийн саруудад бараг л 100 мянган төгрөг гарсаар байгаа. 

Иргэн А: Би мөн адил Huawei гар утасыг лизингдсэн. Минийх ч мөн Н-нхтай адил гарч байгаа. Опператортой нь холбогдохоор утасны төлбөр лизингийн мөнгө нийлээд гэж ирээд их ойлгомжгүй юм ярьдаг. Ер нь шал дэмий авсан юм. Утас лизингдэх нэрийдлээр Мобиком иргэдийг шулж байна. Үүнд дургүйцсэн иргэд "Нэг бол утсаа буцаагаад ав. Би танай байгууллагад төлсөн мөнгөө авахгүй. Эсвэл энэ багцын үйлчилгээнээс чинь татгалзаж байгаа тухайгаа" илэрхийлжээ.

Харин Мобикомын операторууд "Утас буцааж авах боломжгүй, хэрэв та манай багцаас татгалзаж байвал танаас утасныхаа мөнгийг шууд нэхэмжлэх болно" хэмээж байгаа нь сүрдүүлсэнтэй ялгаагүй шүү дээ" хэмээн хэрэглэгчид ярьж байна.

Ямартай ч нэгэнт гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь иргэдийн анхаарал болгоомжгүйн алдаа боловч иргэдийн хуулийн дутмаг мэдээлэлтэйг ашиглан Мобиком тоглолт хийсэн бололтой хэмээн хардахад хүргэж байгаа юм. Учир нь Мобикомын энэхүү үйлчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс ихэнхдээ лизингдсэн утсаа шууд худалдан авах чадваргүй иргэд байх нь тодорхой. Гэвч ийнхүү албан шахалт тулгаж байгаа нь нээрээ л тэдний хэлж байгаачлан сүрдүүлсэнтэй агаар нэг аж.

 
 
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11474
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler