|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

ОУВС-аас Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор шийдвэрлэжээ

ОУВС-аас Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор шийдвэрлэжээ

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг өчигдөр/06.27/ хэлэлцэн баталжээ.

 

Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох юм. Мөн бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байна.

Дашрамд дурьдахад, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler