|
Видео

Шинэ мэдээ

Аав, ээжүүд номтой боллоо

Аав, ээжүүд номтой боллоо

 

Залуу эцэг, эхчүүдэд төдийгүй туршлагатай эмээ, өвөө нарт ч хүүхэд хүмүүжүүлэх, тэдэнтэй хэрхэн харилцах нь заримдаа барьц алдуулам хүндхэн асуудал болох нь бий. Орчин цагт эцэг эхчүүд хүүхдээ алганы амтаар хүмүүжүүлэх уламжлалт аргаас аль болох татгалзаж, эерүү, зөөлөн аргыг сонгохыг эрмэлзэх болсон. Харин үүнд нь туслах ном, гарын авлага ховор. Энэ орон зайг нөхөх "Аав, ээжийн ном”-ын нээлт өчигдөр боллоо. Олон улсын ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийг ивээх ивээх сангийн хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд уг номыг бүтээжээ.

 

 

"Аав, ээжийн ном”-ноос хүүхдийн насны онцлогт тохируулан харилцах арга барил, монголчууд үр хүүхдээ ямар аргаар, хэрхэн хүмүүжүүлдэг байсан уламжлал, ардын сурган хүмүүжүүлэх ухааны туршлага, сургамжийг олж авах боломжтой юм билээ. Мөн хүүхдээ интернэт, сөрөг болон хориотой мэдээллийн нөлөөнөөс яаж хамгаалах вэ гэхчилэн орчин үеийн нийгэмд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг даван туулах гарцыг ч заасан харагдсан. Уг номыг бүтээгчдийн нэг гавьяат багш Ц.Түвшинтөгс "Энэхүү номыг бүтээхдээ хүүхдийн сэтгэлийг төлөвшүүлэх, амьдралын нарийн ухаанд сургахад дэм болох зорилго өвөрлөсөн” хэмээн онцолсон юм.

 

 

Х.Бөртэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler