| |
Уучлах синдром
Хуудас бүр нь 10000 америк долларын үнэтэй. Дараагийн жиргээнээс тус бизнес планы өртөгийг олж болно.
1,2 сая долларыг Монголын Төрийн өмчит компани төлжээ.
Энэ нь Гансүх сайдын тоолсон 5700 жиргээний 2 нь юм. Үлдсэн 5698 жиргээг орхиё. Энэ 2 жиргээнд нэг хариу өгөх болов уу?
Одоо би өөрийнхөө ойлгосон зүйлийг тайлбарлая.
2011 онд МИАТ компани 2 ширхэг Боинг онгоц худалдаж авахаар болжээ.
Үүнд баярласан АНУ нь өөрийн агентлагаар дамжуулж 400 мянган америк
доллар бүхий үнэтэй бизнес планыг худалдан авагчид хийж өгөхөөр болсон.
Буцалтгүй тусламжаар. Энэ бол энгийн үзэгдэл. Боинг онгоцын оронд
Эйрбас онгоц худалдаж авсан бол Франц, Германы засгийн газрууд мөн
адилхан зүйл хийж өгөх байсан.
Энэ USTDA-ийн албан ёсны мэдэгдэл. АНУ-ын Дэд-Ерөнхийлөгч Жо Байден,
манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар оролцсон том арга хэмжээ болов.
Энэ үйл явдал нь 2011 оны 6 сарын 6 ны өдөр боллоо.
2012 оны эхээр ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь USDTA-ийн дарга Ж.Жэксонд хандаж ийм захиа явуулжээ.
Энэхүү захиаг товчилж хөрвүүлэхэд 2011 оны 4 сарын 20 буцалтгүй
тусламжийн хүрээнд хийгдэх бизнес плантай адилхан ажил гүйцэтгүүлэх
тендер зарласан гэж байна. Хамгийн сонирхолтой нь Таны дэд сайдаар
ажиллаж байсан яамны удирдлагад байдаг МИАТ компани нь Сибури компанитай
гэрээгээ 2011 оны 10 сарын 12 өдөр байгуулсан гэж байна. 4 сарын дараа.
Энэ нөхцөлд Та буцалтгүй тусламжаар хийгдэх бизнес план нь МИАТ
компаний зарласан тендертэй давхардсан бол тендерээ цуцлах нь хамгийн
хялбар арга байлаа. Тэгэхэд ичих нүүргүй танай яам USTDA-аас тэр 400
мянган доллароос Сибури компанид төлөх мөнгөнд нэмэрлээч гэж гуйжээ.
USTDA нь манай нэг яамны удирдлагаар явахгүй нь ойлгомжтой. Тэд
өөрсдийн журмаар хийх ажлаа хийгээд, бид нэг сэдвээр 2 бизнес плантай
боллоо.
МИАТ компанид хийсэн 2011 оны аудитын дүгнэлтэд энэхүү асуудал туссан байдаг.
Энэ тайлангийн 3 хуудсанд бичигдсэн дүгнэлтийг харцгаая.
*Тус тайлантай холбоотой нэмэлт мэдээллийг хавсаргав.
Та энэ хялбар асуудалд нэг тайлбар өгнө үү?
Яагаад АНУ-ын үнэгүй хийж өгч байгаа зүйлийг бид 1,2 сая доллар зарж давхардуулан хийлгэж байна?
Миний тайлбар:
Манай бүх төрлийн зам тээвэртэй холбоотой бүх судалгааг хийдэг Seabury/Либерти Партнерс компанийг мөнгөтэй болгох гэж үү?
*Эх сурвалж: http://www.libertypartners.mn/contents/36.html
Гэхдээ үүнийг хэн ч шалгахгүй гэдэгт би итгэлтэй байна. Дүү нь ахыгаа,
найз нь найзаа... шалгахгүй. Энэ бүхнийг бичсэн нь шийтгүүлнэ. Энэ бол
өнөөдрийн бодит өрнөл. Шүүх хуулийн шинэчлэлээс би иргэн хүнийхээ хувьд
ихийг хүлээж байна. ...
Хэрэв төсвийн мөнгө уйлдаг байсан бол бид аль хэдийн ядаж түүнээс
урсах нулимсыг хуримлуулаад далайд гарцтай болох байсан биз.
Б.Саранцацрал /Монгол улсын иргэн/
Хавсралт: