| |
Видео
Шинэ мэдээ
Хууль сахиулагчдын өмнөөс ажиллаж хуулиа зөрчих эрх тэмцэгчдэд бий юү
Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг "Жи энд
Юу голд" компанийн талбайд "Дэлхийн монгол ногоон нэгдэл", "Босоо хөх
монгол" төрийн бус байгууллагынхан дайрч орж, удирдлагуудаас нь бичиг
баримт дээрэмдэж, дөрвөн хүнийг хүчээр машиндаа суулгаж барьцаалсан
талаарх мэдээлэл цахим хуудсаар тарсан юм. "Жи энд Юу голд" компанийн
ажилтнууд байгаль орчны төлөө гэх төрийн бус байгууллагуудын үйл
ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичгийг Ерөнхий сайд болон
Хууль зүйн сайдад хаяглажээ. Түүнээс үзэхэд төрийн бус байгууллагынхан
сумын зарим иргэнтэй нийлж согтуугаар компанийн талбайд дайрч, хууль
бус шаардлага тавин, зодоон цохион үүсгэснээс гадна удирдлагуудыг нь
хүчээр машинд суулгаж барьцаалсан байна. Хөдөлгөөнийхөн болон
компанийн хооронд уржигдар эхэлсэн энэ тэмцэл одоо ч үргэлжилж байгаа
аж. Бид үйл явдлыг сурвалжиллаа.
Г.ЧИНТӨМӨР: НУТГИЙНХАН, ХӨДӨЛГӨӨНИЙХНИЙ ДАРАМТААС ХЭДЭН МЯНГАН АМ.ДОЛЛАР АЛДЛАА
"Жи энд Юу голд" компанийн ерөнхий захирал Г.Чинтөмөртэй утсаар холбогдож ярилцлаа.
-Танай компанийн ажилтнуудын гарын үсэгтэй, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хаягласан бичгийг харлаа. Чухам юу болсон юм бэ?
-Манай компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компанид 150 залуу ажилладаг. Энэ хүмүүс ажил хийж, амьдралаа залгуулах гэж хөдөө хээр, үр хүүхдээсээ хол яваа. Тэдний ард 500 орчим хүмүүсийн амьдрал бий. Гэтэл өөрсдөдөө гоё нэр өгсөн рекетчид дайрч ирээд үймээн дэгдээж, эрх чөлөөнд нь дураараа халдаж байна. Бүр заримыг нь барьцаалаад явчихлаа. Үүнд манай хамт олон үнэхээр бухимдаж байна. Олон жил хуулиас гадуур дарамтлуулж, дээрэлхүүллээ. Арга ядахдаа гарын үсгээ цуглуулаад Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хандаж байна шүү дээ.
Ням гаригт хөдөлгөөний жийп хөлөглөсөн залуус, сумын иргэдийг дагуулж ирээд бидэнд "Бичиг баримтаа шалгуул" гэсэн хууль бус шаардлага тавьж, хэл амаар доромжилж эхэлсэн. Хуулийн дагуу харьцахыг сануулсан ч бичиг баримт дээрэмдэж, зодоон хийлээ. Бүр дөрвөн хүнийг ачааны машины тэвшин дээр хүчээр авч шидээд сумын төв рүү авч явсан. Үүнийг "Хүн барьцаалсан" гэхээс өөрөөр нэрлэх арга алга (Тэрбээр тухайн үед болсон явдлыг дүрсжүүлж хадгалснаа үзүүллээ. Бичлэгт дээлтэй, хамгаалалтын хувцастай залуучууд гурван ч хүнийг хүчээр машины тэвшин дээр суулгаж байгаа харагдав).
-Хүчээр авч явсан хүмүүсээ хаана аваачсан хэрэг вэ?
-Сумын төвд хүмүүс хуралдаж байсан юм билээ. Тэр хурал дээр аваачиж, хоёр цаг гаруй байцааж, хэл амаар доромжилсон. Үндсэн хуульд заасан хүний эрх хаана байна вэ. Хэн дуртай нь барьцаалдаг, хорьдог байж болох уу.
-Та бүхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?
-Албан ёсоор гомдол гаргасан. 2011 онд мөн л ийм зүйл болж байсан. Нутгийн хэдэн залуус манай компанийн хүмүүсийг уурхайгаас хүчээр авч яваад уурын зуухны байранд дөрвөн цаг хорьсон. Гэтэл хуулийн байгууллага авч хэлэлцээгүй. Тоогоо ч үгүй. Тиймээс тэд хууль зөрчиж болдог гэж ойлгочихоод үйлдлээ давтаж байх шиг байна. Өмнө нь ингэж дарамтлуулж байсан учраас энэ удаад олон нийтэд хүргэе гэж бодсон юм. Танай сонин хамгийн олон уншигчтай, нийтлэл бүрт чинь албаныхан анхаарлаа хандуулдаг. Бидэнд тохиолдоод байгаа энэ үйл явдалд ч анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ийм хууль бус явдал, дарамт байгаа нь хэвийн зүйл мэт болсон.
-Хөдөлгөөнийхөн танайд ирэхдээ хуулийнхныг дагуулж ирсэн үү?
-Хууль сахиулах, шалгах эрхтэй нэг ч хүн ирээгүй. Тэгсэн атлаа өнөөг хүртэл Гурванбулаг суманд байж, өөрсдийгөө хуулийн дагуу байсан мэтээр олон нийтэд худлаа мэдээ тарааж байгаа.
-Нутгийн иргэд ямар учраас танай компанийг дарамтлаад байдаг юм бэ?
-Хоёр, гуравхан хүний зохион байгуулж байгаа ажил. Уул уурхайн компани олборлолт хийж байгаа сумынхаа татварын байцаагчтай газрын гэрээ хийж, татвар төлөх ёстой. Гэтэл татварын байцаагч Шаравсэнгэ гэдэг хүн энэ гэрээг хийдэггүй. Бид өнгөрсөн гуравдугаар сард гэрээ хийх хүсэлтээ хүргүүлсэн ч өнөөг хүртэл гэрээ хийгээгүй. Бид зохих ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байхад татварын байцаагч гэрээ хийгээд татвараа авах нь үүрэг. Гэтэл өөрөө гэрээ хийдэггүй байж "Газрын гэрээ байхгүй" гэж шантаажлаад, дарамтлаад байдаг. Энэ удаад ч хөдөлгөөний залуус энэ гэрээг шалгах гэж ирсэн. Хийгээгүй гэрээ бидэнд байхгүй шүү дээ. Тэгэхээр л бичиг баримт дутуу гэж дарамталдаг юм.
-Бас яагаад үйл ажиллагааг чинь зогсоогоод байдаг юм бэ?
-Бид Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам гээд холбогдох бүх зөвшөөрлөө аваад хуулийн дагуу ажиллаж байгаа. Гэтэл сумын байгаль орчны байцаагч дээрх гэрээ зэргийг нэхэж ирээд, үйл ажиллагаа зогсоочихдог. 2011 оноос хойш ийм байдалтай байна.
-Танайх голын эхэн дээр алт олборлоод "Урт нэртэй хууль" зөрчөөд байдаг юм биш үү?
-Хууль зөрчсөн бол холбогдох байгууллагууд зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. "Урт нэртэй хууль" зөрчсөн ямар ч асуудал байхгүй.
-2011 оноос хойш нутгийн иргэд, хөдөлгөөнийхний дарамтаас болж олборлолт явуулж чадахгүй байсан гэлээ. Энэ хооронд танай компани хэр их алдагдал хүлээв?
-Манайх хоёр төсөл дээр 1.5 тонн орчим алтны нөөцтэй байсан. "Урт нэртэй хууль"-ийн хүрээнд 500 кг орчим нөөцтэй талбай маань эргэлтэд орж чадахгүй гацчихсан. Одоо талбайд маань 600 кг алтны нөөц бий. Энэ алтыг 2011 онд олборлож чадсан бол тэр үед алтны ханш нэг унци 1800-1900 ам.доллар байсан. Гэтэл одоо 1190 ам.доллар байна. Зөвхөн ханшийн зөрүүнээс нэг унци тутамд 700-800 ам.долларын алдагдал хүлээж байна. Ингээд тооцохоор хэдэн мянган ам.доллар алдсан. Сүүлийн гурван жилд нутгийн иргэд, хөдөлгөөнийхөн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг сөрөг мэдээллээс болж манайх олборлолт хийж чадаагүй. Одоо олборлолтоо хийх гэтэл дахиад ийм зүйл болж байна. Хуулийн дагуу дарамтгүй ажиллаж болдог байсан бол манайх эдийн засагт хэр хэмжээний мөнгө оруулж чадах байсан билээ. Дэлхийн зах зээл дээрх алт, нүүрсний үнийн өсөлтийг үндэсний компаниуд ашиглах бүрэн боломжтой байсан. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн, хэдхэн хүний балагаар энэ боломжийг алдсан. Бүр бие махбодидоо халдуулж, барьцаалуулдаг боллоо гэв.
Д.БАНЗРАГЧ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА
Гурванбулаг сумын Засаг даргаас болсон үйл явдлыг тодруулахад "Би хотоос одоо л буцаж байна. Хөдөлгөөнийхөн ирээд үл ойлголцол болоод байх шиг байна. Манай сумынхан тэр залуусыг дуудсан бололтой юм. Ирээд хууль бус шаардлага тавьсан гэж сонслоо. Иргэдийн хүсэлтээр гэх нэрийдлээр бичиг баримтыг нь шалгах нь хуульд нийцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ "Жи энд Юу голд" компанийнхан өөрсдөө аймаг, сумын удирдлагуудтай гэрээ хийгээгүй атлаа алт олборлож байгаад иргэд дургүйцээд байгаа юм болов уу даа" гэлээ.
"ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛГОХООР ИРЛЭЭ"
"Дэлхийн монгол ногоон нэгдэл", "Босоо хөх монгол" төрийн бус байгууллагынхан Гурванбулаг суманд ажиллаж байгаа учраас уулзах боломж байсангүй. Лавлах утсанд тэмдэглүүлсэн 9911..-тэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй байв. Харин"Дэлхийн монгол ногоон нэгдэл" ТББ-ын ажлынх нь утсыг авсан эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хөдөлгөөнийхөн Гурванбулаг суманд очоод уул уурхайн компанийн талбайд дайрч орж, ажилтнуудыг нь барьцаалсан гэж сонслоо. Тэнд ямар зорилгоор очсон юм бэ?
-Нутгийн иргэдтэй хамт очиж, бичиг баримтыг нь үзэж тодруулга хийх л зорилготой байсан. Гэтэл тэр компанийнхан нь бичиг баримтаа үзүүлэхгүйгээс үл ойлголцол үүссэн бололтой юм билээ.
-Компани, аж ахуйн нэгжийн баримт бичигтэй танилцаж, тодруулга хийх эрх хөдөлгөөнийхөнд бий болов уу. Эсвэл тийм эрх авчихсан байдаг юм уу?
-Хэнд ч тийм эрх байгаа. Төрийн байгууллагаас тэр компанийн үйл ажиллагааг зогсоосон баримт бичиг гаргаж байсан гэсэн. Түүнтэй нь танилцах эрх байгаа.
-Танайхан хөдөө, орон нутагт их ажиллах юм. Зардал мөнгө олоход хүндрэлтэй л байдаг болов уу?
-Бид нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр ажилладаг. Зардал мөнгөө ч хувиасаа зохицуулдаг. Байгаль орчноо онгон дагшнаар нь үлдээх хүсэл нэг ч гэсэн монгол хүнд байдаг юм шүү дээ. Голын эх дээр алт ухаж байгааг болиулах сэтгэлтэй хүмүүс байгаад баярлаж яв.
-Байгаль орчноо гэх сэтгэлтэй байгааг нь буруутгаагүй шүү дээ. Тэглээ гээд компанийн өмчид халдаж, хүн барьцаалж болдог юм уу?
-Сүртэй юм болоогүй шүү дээ. Битгий сүр бадруулаад бай гэв.
Гурванбулаг суманд байгаа хөдөлгөөнийхөн facebook хуудастаа "Босоо Хөх Монгол", "Дэлхийн монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагынхан бидБаянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу тус орон нутагт хууль бусаар алт ухаж, ус ургамал, ан амьтан, хүн мал хордуулж, нутгийн ард иргэдийн санал бодлыг үл тоон илтэд дарамтлан дураараа дургиж байгаа "Жи энд Юу гоулд" ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж хууль хяналтын байгууллагаар үйл ажиллагааг нь зогсоолгохоор ирлээ. Уул уурхайн яам тус компани нь ашигт малтмалын тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байхад үл тоон, мөн аймаг сумын тусгай хамгаалалтанд авсан газрыг дураараа ухаж сэндийчиж мөнгөөр бүхнийг шийдэж байна. Биднийг хүн зодсон, дээрэм хийгээд явж байна л гэнэ. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг эд булхайгаа нуухын тулд аргаа барж биднийг гүтгэж эхэлж байна. Гэхдээ бид ямарч дарамт шахалт, гүтгэлгээс айхгүй ээ, харин ч энэ уурхайг хаалгахдаа л хаалгана" гэж бичсэн байв. Мөн сумын иргэдийн хурлын хойморт сууж байгаа зургаа түгээсэн байв.
Ц.ӨРНӨХ ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН