![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Шинэ баримт дэлгэнэ
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүхээс шийдвэрлэсэн. Гэвч эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шийдвэрт эргэлзэж буйгаа хохирогч болоод шүүгдэгчдийн тал мэдэгдээд буй. Эл хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноогоод буй. 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн түүнийг хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээж, шат шатны байгууллагад хандахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэд энэ сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хэргийн талаар шинэ баримт дэлгэхээ мэдэгдсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын газраас "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг байгуулаад буй.
В.Бат
shuud.mn