| |
Видео
Шинэ мэдээ
Дүүргийн ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод "Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллаарай” гэж захилаа.
Уулзалтын үеэр мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөлөгчдийн хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.