|
Видео

Шинэ мэдээ

Риогийн мөнгөн медальт Д.Сумьяаг төрийн тэргүүн мартаагүй байгаа?

Риогийн мөнгөн медальт Д.Сумьяаг төрийн тэргүүн мартаагүй байгаа?-Энэ жилийн онцлох од тамирчнаа Монголын төрийн тэргүүн мартах учиргүй-


Манайхан ч туйлшрахдаа дуртай даа. 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар анхны олимпын аваргууд болж, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар мөнгөн медаль хүртэцгээхэд саяхан Англид Элчин сайдаар томилогдсон С.Баяр тэргүүтэй төрийн томчуул Сүхбаатарын талбайд баярлан хөөрч, олны өмнө халамцуу гарч ирээд хашгиралдаж байсан цаг саяхан бөгөөд дээрх эрхмүүд төд удалгүй Хөдөлмөрийн баатар цолтой болцгоосон билээ.

Тэгвэл энэ жилийн онцлох тамирчин бол яахын аргагүй Д.Сумьяа юм. Тэрээр Риогийн олимпид Монголын нэрийг гаргаж медалийн болзол хангасан цорын ганц тамирчин юм. Ямартай ч Жүдо бөхийн холбооноос түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор тодорхойлоод нэлээдгүй удаан хугацаа өнгөрлөө. Мэдээж "энэхүү эрхэм хүндтэй цол хүн бүрт олдохгүй тул Д.Сумьяа "Монгол бахархлын өдөр”-өөр харж байсан л байх” гэсэн олны яриа олширсоор байна.

Энэ жилийн хувьд Асемын хурал, сонгууль, олимп, бас дахин сонгууль гэх мэт ачаалалтай жил болж өнгөрч байгаа нь төрийн шагналыг ёслол төгөлдөр гардуулдаг Ерөнхийлөгчийг маань дээрх үйл ажиллагаанд түүртсэн юм болов уу гэлтэй чимээгүй байсаар байна. Түүний байгуулсан гавьяаг ямар хэмжээнд үнэлэхийг олон нийт биш мэдээж Монгол төрийн тэргүүн тааллаараа шийднэ. Төр хайр хишгээ ч хүртээх биз. Гэхдээ төр өөрийн үнэлгээгээ өгөхдөө арай л алгуур хандаад байнауу гэлтэй. Риогийн олимпын хүрэл медальт, түр хугацаагаар Монгол Улсын иргэншлээ сольж Казахстаны нэр дээр олимпод оролцсон Г.Отгонцэцэгт өнөөдөр Казахстан улс Гавьяат тамирчин цолоо хүртээжээ. Монгол Улс Казахстанаас хөгжлөөрөө дутуу байгаа ч ядаж энэ мэтийн зүйл дээр өрсөх учиртай баймаар. 

Б.Учрал

BreakingNews.mN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler