|
Видео

Шинэ мэдээ

ОРОС, ХЯТАД НИСЭХ ОНГОЦНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХАМТАРНА

ОРОС, ХЯТАД НИСЭХ ОНГОЦНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХАМТАРНА

 

Манай улсын урд болон хойд хөршүүд нисэх онгоцны хөгжүүлэлт бүтээн байгуулалтын салбарт хамгийн ихдээ 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар болжээ. Хоёр улс том оврын холын зайд нислэг үйлдэх зорчигч тээврийн нисэх онгоцны хөгжүүлэлтэд ийнхүү хамтарч ажиллах юм байна.
 
БНХАУ-ын зарим мэдээллийн сайтуудын дамжуулж буйгаар БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын Боинг, Францын Эйрбус онгоцтой өрсөлдөхүйц нисэх онгоц үйлдвэрлэх томоохон зорилт тавьсан ажээ.
 
Энэ оны зургадугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тус улсын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өндөр дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр СОМАС ОХУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч UAC компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. UAC компани нь "Сухой Супержет 100” гэх мэт нисэх онгоцнуудыг үйлдвэрлэдэг байна.
 
Тэгвэл хоёр улсын хамтарсан нисэх онгоцны үйлдвэр энэ онд багтаж, Шанхайд байгуулагдах бөгөөд нийтдээ 280 суудалтай, 12000 км зайг туулах хучин чадалтай том оврын зорчигч тээврийн онгоцыг бүтээх юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler