|
Видео

Шинэ мэдээ

ХӨРСНИЙ УСЫГ НОГООН БАЙГУУЛАМЖ, МАШИН УГААЛГЫН ГАЗРУУДАД АШИГЛАНА

ХӨРСНИЙ УСЫГ НОГООН БАЙГУУЛАМЖ, МАШИН УГААЛГЫН ГАЗРУУДАД АШИГЛАНА

 

Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар  "Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан. 

Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон. Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын  гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер "Монхидро” ХХК, холбогдох мэргэжилтнүүдэд  ажлын зураг, цэвэрлэх системийг барих техникийн шийдлийг гарган танилцуулахыг үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler