| |
Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадам Ховд аймагт болов
Ховд аймагт Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам зохион байгуулагдлаа.Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээний нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорж, Ховд аймгийн БТСГ-ын дарга Ч.Сүхбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ширээний теннис, воллейбол, сагсан бөмбөг, биллъяард, үндэсний бөх гэсэн таван төрөлд нийт таван аймгийн 100 гаруй тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээн өнгөрсөн жил Говь-Алтай аймагт болж байсан бол энэ жил Ховд аймагт, дараа ажил Завхан аймгийн Улиастай хотноо болох аж.
Баруун бүсийн БТСГ-ын удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагч, ажилчдын энэхүү зөвлөгөөнөөр хүн амын эрүүл аж төрөх ёс, бие бялдар, чийрэгжилтийн боловсрол, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд хийгдэж буй ажил, үйлчилгээний талаар харилцан туршлага солилцох, орон нутгийн ЕБС-иудын биеийн тамирын багш нарт сургалт зохион байгуулах хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж байна.
khovd.gov.mn