|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Ч.Санжаадамба аваргын цолны мялаалга өнөөдөр болно

Ч.Санжаадамба аваргын цолны мялаалга өнөөдөр болно

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 1024 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, аварга цол хүртсэн.

Тэрээр 15 жил барилдахдаа анх удаагаа улсын наадамд түрүүлж, Монгол Улсын 22 дахь аварга болсон юм. Тэгвэл өнөөдөр шинэ аварга Ч.Санжаадамба цолныхоо мялаалгын наадмаа хийхээр болжээ.

Тэрээр аварга цолныхоо хүндэтгэлийн найраа төрсөн нутаг болох Хашаат сумандаа хийх бөгөөд ах дүү, хамаатан садан, найз нөхөд, бөхийн багш нараа урьжээ. Мөн Ч.Санжаадамба аварга цахим хуудсаараа дамжуулан цолны найранд ирэхийг хүссэн хүн бүрийг урьсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler