|
Видео

Шинэ мэдээ

Чингисийн талбайд 350 уран нугараач үзүүлбэр үзүүлж, 500 лам ном хурна

Чингисийн талбайд 350 уран нугараач үзүүлбэр үзүүлж, 500 лам ном хурна

 

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 2016 оны наймдугаар сарын 06,07-ны өдрүүдэд болно.

 

Наймдугаар сарын 06-ны 06:00 цагаас эхлэх Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, Цам харайх, нийслэлийн иргэд сүсэгтэн олондоо зориулж 500 лам ном хурах юм байна.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд "Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугаралтыг Гиннесийн номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler