| |
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд 20 гаруй хотоос төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ
Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ.
Форумын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс ирүүлсэн мэдээгээр:
- НҮБ-ын Ази номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн хорооны гишүүн Ноён Донован Стори "Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хангахад Зүүн Хойд Азийн хотуудын бодлогын арга хэмжээнүүдийг хүчирхэгжүүлэх нь”,
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг сайжруулах төслийн 2-р үе шатны мэргэжилтэн Нитта Рюүта "Тээврийн хэрэгслээс гарч буй утааны эсрэг авах арга хэмжээ” зэрэг сэвээр илтгэл тавих юм байна.
Мөн форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын "COP21” –тэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм.
Форумд зориулан 8 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Чингисийн талбайд "Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэн гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.