| |
Буурах тогтолцоогоо алдсан эдийн засаг
Манай улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ болоод шатахууны үнэ нэмэгддэг хэдий ч буурах тогтолцоо алга. Гадаад валютын үнэ өсөхөөр бүх зүйлийн үнэ өсчихдөг жамтай. Гэсэн хэдий ч үнэ буурахгүй улам л өсөх бичигдээгүй хуулиас болж иргэд зүдэрч байна.
Үүн дээр нэмрээс болж НӨАТ. Хуучин дэлгүүрээс НӨАТ-гүй талхыг 900 төгрөгөөр авдаг байсан бол НӨАТ нэмэгдээд мянган төгрөг даваад туучихна.
Гэтэл өдгөө сугалаагаар хожсон мөнгөө гар дээрээ авсан иргэд алга. Махны үнэ тэнгэрт хадаж, хоногийн хоолоо килограммаар залгуулж байгаа гэдгийг төр түшигчид мэдэхгүй л яваа. Харин ч тэд энэхүү эдийн засгийн хямралыг нь далимдуулж "тоглолт" үзэгдэл сонгуулийн үеэр ч өрнөж магад.
Засгийн газар сар шинийн баярын өмнө шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулснаас хойш Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд шатахууны үнийг бодитойгоор буулгаж чадсан байна. Улаанбаатар хотын А зэрэглэлийн таван байршилд үйл ажиллагаа явуулж буй зарим компани үнээ бууруулаагүйг эс тооцвол шатахууны үнэ 160 төгрөг хүртэл буурчээ. Харин орон нутагт 360 хүртэл төгрөгөөр хямдарчээ.
Шатахууны үнэ буурсантай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ, бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ буух ёстой гэж ШӨХТГ-аас үзэж буй. Гэтэл өнөөдрийн байдлаар үхрийн цул мах нэг килограмм нь 10 мянган төгрөг давчихсан байгаа юм. Мөн ам.долларын үнэ 2008 төгрөгтэй тэнцэж байна. ДНБ-ий бараг 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байсан бол өнгөрсөн онд дээрх тоо нэг хувьд ч хүрээгүй. Энэ мэтчлэн буурах тогтолцоогоо алдсан эдийн засгаа хэзээ аврах вэ.