|
Видео

Шинэ мэдээ

Сошиал скандал: ЦЭВЭР ТОХИОЛ ГЭЖ ҮГҮЙ...

 Сошиал скандал: ЦЭВЭР ТОХИОЛ ГЭЖ ҮГҮЙ...

ЦЭВЭР ТОХИОЛ ГЭЖ ҮГҮЙ...

Цэвэр тохиолдол гэж үгүй тохиолдол бүрийн цаана ямар нэг учир холбогдол байдаг Улс төр, нийгмийн амьдралд гарч байгаа үзэгдлүүдийг анзаараад байхад тохиолдол гэхэд ч хэцүү, нарийн төлөвлөсөн гэхэд ч хэцүү тохиолдлууд их байх юм.Мэргэн уншигч та ялгаж салгана буй за! Цаг хугацаа явсаар л...

Нэгэн тохиолдол:
2006оны 4 сард Путины зарлигаар ОХУлс нь Буриад Монголын автономитыг устгаж Оросын мужуудад тасдан нэгтгэх үед Буриад Монголчууд нэлээд тэмцсэн. Их гүрэн төмөр нүүрээ гаргаж жагсаал цуглааныг нухчин дарсан.
Монголын төрөөс Монгол үндэстнээ өмөөрч нэг ч үг дуугараагүй.
Түүний дараахан гэнэт Буриадаас гэсэн тодотголтой нэгэн Монгол хөвүүн 2006оны 7 сард (Борхүү Амархүү) Оросын "Ард Түмний Дуучин” Телевизийн Шоунд оролцож тэргүүн байр эзлэв.

Орост бага үндэстэн ч гэсэн чадалтай авьяастай бол сайн сайхан амьдарч болно гээд Оросын хэвлэлүүд бичиж байлаа.
-2011 оны 5 сарын 10нд Өвөр Монголын баруун үзэмчний малчин Мэргэн өөрийн баатарлаг үхлээрээ сая сая Өвөр Монголчуудыг сэргээв. Өвөр Монголчуудын тухайн үеийн жагсаалын үед шаардсан шаардлагуудын ихэнхийг ХКН хүчлэн биелүүлэв. Мөн ХКН-н айдас нь дарагдахгүй алуурчин зэрлэгээрээ алдартай 38-р армиа Өвөр Монголд оруулж Онцгой байдал зарлав.

Монголын төр Монгол үндэстний эрх ашиг гэж нэг ч үг дуугараагүй.
Гэтэл хэдэн сарын дараа Хятадын Авьяастанууд тэмцээнд Өвөр Монголын Хөлөн буйрын гэсэн тодотголтой Уудам хэмээх хүү амжилт гаргаж байр эзлэв.
Хятадын сонин хэвлэлүүд авьяастай, чадалтай, ухаантай хэн ч болов Хятадад сайхан амьдарч болно хэмээн бичиж Уудам хүүгээр иш татаж байв.

Жич:
Хятадын төр засаг Малчин Мэргэнийг ёслол төгөлдөр оршуулж, түүний гэр бүлийнхэнд багагүй мөнгөн тусламж үзүүлж, түүнийг алсан хятад жолоочыг туслах жолоочтой цаазаар авсан.
Мянга түмэн өвөр Монголчууд малчин Мэргэний тэмцлэл үйл хэргийг үргэлжлүүлэн хүний эрхийн төлөө тэмцэв.
-Гэтэл үүнтэй яг адилхан хэрэг Монгол улсын Дундговь аймагт малчин Сүхболдыг Хятад жолоочД санаатайгаар дайрч алахад Монголын төр засаг анхаарал ер тавьсангүй. Харин ч ар гэрийнхнийг нь дарамталсан удаатай. Шүүхээс алуурчин Хятадад ердөө 2 жилийн ял оноов. Алуурчин Хятад давж заалдаад ялгүй үлдэхээр хөөцөлдөж байна. Монголын ард түмэн энэ хэрэг явдалд цочирдсонгүй.
Монгол улсад Монгол хүний амь нас, эрх ашиг, түүний төлөөх тэмцэл байхгүйг баталсан хэрэг болов.

Нэгэн тохиолдол:
-10 сарын 1-3 Хятадын үндэстний баярын өдөр юм байна.
Алив нэг улс орны үндэстний баяр бол өрсөлдөгч улс гүрнийг ялан дийлсний баяр байдаг билээ.
Гэтэл
- ( Д.Төмөр-Очир 1985.10.2нд алагдсан..?)
-1998 оны 10 сарын 2-ны өглөө МУ-н Шадар сайд Ч.Пүрэвдорж агсан насан эцэслэсэн
-1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн үед С.Зориг өөрийнхөө гэрт хэрцгийгээр алагдав.
Жич:
Ерөнхий сайдаар нэгэнт тодорсон байсан хүнийг төрийн хамгаалалтад ч авахгүй байсаар байгаад бусдын гарт амь алдсны дараа Хятад угшилтай Да.Ганболдыг ерөнхий сайдад 7-н удаа зүтгүүлээд ардчилсан намынхан бараагүй билээ.
УИХ-ын даргаар сонгогдсон Л.Энэбиш 2001 оны аравдугаар сард сэжигтэй нас барав
УИХ-ын гишүүн О.Дашбалбар 1999 оны аравдугаар сард
АТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн аравдугаар сард
УИХ-ын даргаар сонгогдсон Л.Энэбиш 2001 оны аравдугаар сард
УБТЗ-ын дарга В.Магдей болон түүний орлогч Н.Сүрэнжав нар тус бүр 2006 оны аравдугаар сард
-2009 оны 10 сарын 3-нд Хятадын тагнуул, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастайгаа бөөнөөр Монгол улсад орж ирж улмаар Улаанбаатар хотод байх НҮБ-н үүднээс Өвөр Монголын иргэн Батзангааг эхнэр хүүхдийн нь хамт хулгайлж Хятад улс руу авч одов.
Жич: Энэхүү хэрэгт манай нөгөө Зоригын хэргийг бараг илрүүлсэн хурандаа Д. Мөрөн идэвхийлэн хятадууд туслаж, хамт наргиж цэнгэж албан тушаалаа урвуулан ашигласан байх юм. Монголын төр энэ асуудалд юу ч хэлсэнгүй.
Харин Хятад улс энэ үйлдлээрээ маш их зүйл хожлоо. Босож дүрвэсэн хэнийг ч бид хаанаас ч болов баривчлаад авчирч чаддаг юм гэдгийг Өвөр Монголчуудад сүрдүүлэн гайхуулав. Өвөр Монголчууд харин арай ч дээ Халх Монголчууд минь хэмээн халаглаж зүрхээ шимшрүүлэв.
Элэг нэгт Өвөр Монголчуудын хүсэл мөрөөдөл, итгэл найдвар болсон Монгол улсын нэр хүндийг Д.Мөрөн хурандаа, тэргүүтэй хэдэн хүмүүс Монгол улс дахь НҮБ-ийн ажилтнуудтай хамтран Хятадуудад хямдхан худалдаж орхив!

Нэгэн тохиолдол:
-Монголчууд эцэггүй хүнээр төр бүү бариул, эхгүй хүнээр гал бүү мануул гэдэг. Маш их өргөн салаа утга агуулсан атлаа энгийн ч үг шиг.
Хорлоо, Юмжаа, Пунсалмаа гээд л ээжийгээрээ овоглосон хөвүүд Монголын төрийн тэргүүнээр сууж байлаа. За энэ яахав, хүн ямар мөнх биш!
Монгол улс үндэстэндээ л хэрэгтэй зүйл хийж байвал гэж бодогдох...
Аа гэтэл сүүлийн үеийн ерөнхийлөгч нар иймэрхүү зүйл ярьдаг болов.
-Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат:
Монгол улсад худалдаж болохгүй зүйл үгүй хэмээн улсын их хурлын индэр дээрээс хэлж байв.
Жич: Очирбатыг ингэж хэлсний дараа нэгэн эх оронч: Энэ ч арай хэтэрнээ. Худалдаж болохгүй зүйл бас бий. Монгол үндэстний эрх ашиг гэж юм байна гэж хэлэв.
Харин тухайн үеийн УИХ-ийн гишүүн Батбаяр (Баабар) кармандаа гараа хийчихсэн босч ирээд: Чи ямар эх оронч хүн бэ айн? Тэгж яривал эх орон байдаггүй юм за хэмээн хэлж байсан билээ.
Тэрээр мөн өөрийн эрх мэдлийн хүрээнд төрийн өндөр шагнал, цолоос эхлээд байгалийн баялгуудыг бусдад худалдаж хэлсэн үгэндээ эзэн нь болсон билээ.


-Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр:
Монголд бүх зүйл үнэгүй. Эх орон, газар шороо, эд баялаг бидэнд үнэгүй л олдсон хэмээн мэдэн будилав. 
Жич: Энэ хүн энэ бүгд үнэтэйг хамгаас илүү мэдэж байгаа. Хамгаас ч илүү (үнэтэй) эрдэнэсийг үнэгүй цуглуулж үнэгүйдүүлж үрэгдүүлж шамшигдуулсан! Үүнийг Монголд захын нохой ч хуцаад хэлээд өгөх байх. Тэрээр өвөг дээдсийн асар их тэмцэл зүтгэл халуун амиар бий болгосон тусгаар тогтнолыг үнэгүйдүүлснээрээ хэлсэн үгийнхээ эзэн нь болсон
-Дараа нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөх ёслол дээрээ Бид яллаа ард түмээн! Одоо улс, намын төлөө биш хувь хүн өөрийнхөө төлөө ажиллаж амьдрах цаг ирсэн хэмээв.

Жич:
Мянга мянган төрийн албан хаагчид амин хувийнхаа төлөө ажиллаж авилгал, албан тушаалын гэмт хэргүүд хавтгайрав.
Шударга байцгаая хэмээн уриалаад архинаас гарснаа мэдэгдэж, олон зуун гэмт хэрэгтэн, алуурчдын амийг хэлтрүүлэн өршөөж олон гэмгүй ард түмнээ хүндээр яллав. Өршөөсөн алуурчид нь шоронгоос гармагц олноор дахин хэрэг үйлдэв.
Ард түмэнтэй амь нэг гэсэн үг нь Алд бие, Ардчилсан нам, авилгалч, алуурчид, архичидтайгаа амь нэг болж хувирав.

Нэгэн тохиолдол:
-Оросууд Манжийн үед Монголчуудаас дээрэмдэж авсан буриад Монголыг Оросоос салан тусгаарлахыг оролдсон хэмээн хүчирхийлж, угсаа гарвал, түүх соёлоо мэдэх сэхээтэн, үндэстний үзэлтнүүд, эх орончдыг бүрийг толгой дараалан алав.
Үлдсэн буриад Монголчуудыг хүчээр Орос соёл дасгаж, коммунист үзэл суртлаар тархийг угааж бохирдуулав.
-Хятадууд ч мөн адил Өвөр Монголчуудыг хоморголон алж, ургын бичгийг нь устгаж эр зоригтой, эрдэм чадалтай,Үндэстний үзэлтэй Монголчуудыг хамгийн түрүүнд тамлан алсан.
Үлдсэн өвөр Монголчуудын тархийг нь угааж ертөнцөөс таслаж Монгол соёл сэтгэхүйг нь доройтуулав.
Дарагдсан тоогоор:
1947 онд 12 000
1948 онд – 20 000
1953 онд – 10 000
1957 онд – 6 000
1968- 1969 онуудад 45 953 Өвөр Монголын эх оронч, эгэл ардууд алагдав. Мөн 79 000 хүн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7 000 хүн алагдав.
-Харин Монгол улсад Орос Хятадын урт гар сунан ирж шилдэг сэхээтнүүдийг алж хорьж, тухайн үед улс орныг аваад явчих чадвартай бүх хүмүүсийг элдэв хэрэгт гүтгэн баривчлан алав.
Монголчуудыг хүчээр Монгол соёл сэтгэхүйгээс хөндийрүүлж, худал түүх үлгэрт итгүүлж элэг нэгт буриад, өвөр Монголчуудыг сайн дураар салан одсон мэт ухуулав. Мөн Буриад, Өвөр Монголд болж байгаа цуст аллага хавчлaга, мөрдөлтөөс Зугтан ирж эх Монголдоо зүтгэе хэмээн ирсэн эрэлхэг эрс, энгийн ардыг худал зохиомол хэрэгт гүтгэн яллаж алж хороов. Мөн хууран мэхлэж баривчлан Хятад, Орос гүрэнд тушааж байв.

Монгол үндэстнийг хэд хэд хүчээр таслан хувааж өөрсдийн мэдэлд оруулснаар их гүрнүүдийн колончлол эхэлсэн юм.
Тэд өөрсдийн бузар үйлдлээ Монгол улсад өс хонзонтой суурьшмал хятадын элэг буруу хүмүүс болон үндэстний эрх ашгаас урвасан бялдууч, зусарч, урвагч нөхдийг ашиглав.
Хэрэв энэ бүх цуст аллага, улс төрийн хорт бодлого Монгол үндэстэнд тохиолдоогүй өдий хүрсэн бол Монголчууд бид 10 сая илүү Монгол хүн амтай, одоогийн газар нутгаас дахин том газар нутагтай байх байлаа.
За ядаж л одоогийн Монгол улс 4-5 сая хүн амтай, Монголын төрд цэвэр Монгол оюунлаг хүмүүсийн үр сад болсон хүмүүс байх магадлал өндөр байх байв.

Нэгэн тохиолдол:
-1911-1921 онд Монголын тусгаар тогтнолыг дайсагнан, Монголын үндэстний эрх чөлөөний хувьсгалын бараг бүх удирдагч нар бусдад хорлогдон алагдав.
Жич:
Балин Цэрэндорж нь 1910-аад онд Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад яамны дэд сайд Автономит Монголын гадаад яамны тэргүүн сайд байлаа. Хятад угшилтай урвагч Балин Цэрэндорж (Ши Яншань), урвагч шанзав Бадамдорж нар энэхүү хорлонт үйлд голлох үүрэг гүйцэтгэв. Тэдний аллагад өртсөн Монголын сор болсон улс төрийн нэрт хүмүүс
Жишээ нь:
Сайн ноён хан Хан Намнансүрэн 1919онд (тухайн үеийн ерөнхий сайд)
Чин ван Ханддорж 1915онд (тухайн үеийн гадаад яамны сайд)
Да лам Цэрэнчимэд 1914онд (тухайн үеийн дотоод хэргийн сайд)
Манлай баатар Дамдинсүрэн 1920онд (Тухай үеийн Монгол улсын цэргийн жанжин)
Зоригтбаатар Тогтох 1921 онд (тухайн үеийн цэргийн яамны дэс түшмэл)
бусдад хорлогдон алагдав.
Жич:
Үүний дараа (хичээнгүй, хутагт гэх нэрүүдийг хятадууд өгсөн)
Ба.Цэрэндорж нь 1922 оноос Ардын засгийн газрийн ерөнхий сайдын өндөр албанд хүрсэн билээ. Түүнээс хойш мөн Монголын эх орончдын үхэл тасраагүй билээ!
-Харин Оросууд Монголын төр, тусгаар тогтнолын эсрэг явуулж байсан Цэрэндоржийн хорлонт үйлийг үргэлжлүүлж Монголын төрийн сор болсон олон эх оронч, нэрт зүтгэлтнүдийг алж хороов.
Энэ бүхний эцэст хэсэгтээ л Монголоо гэх сэтгэлтэй эх орончид, сэхээтнүүд эрс цөөрсөн билээ.
Жишээ нь
Д.Чагдаржав Ерөнхий сайд байсан 1922 оны 8 сарын 31нд бусдад алуулсан
Д.Бодоо Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд (1885-1922) бусдад алуулсан
С.Данзан Сангийн яамны сайд (1885 – 1924) бусдад алуулсан
П.Гэндэн Ерөнхий сайд (1895-1937) бусдад алуулсан
Д.Сүхбаатар Цэргийн ямны сайд (1893-1923) хорлогдсон
Богд хаан 1924 онд бусдад хорлогдсон
Доктор. Ц.Жамсран (1881-1942) бусдад алуулсан
Маршал Г.Дэмид (1900-1937) бусдад алуулсан
1939 онд А.Амар Ерөнхий сайд (1886-1941) бусдад алуулсан
Их зохиолч Д.Нацагдорж (1906-1937) бусдад хорлогдсон
Мэргэн гүн Гомбожав (1900-1937) бусдад алуулсан
Суут зохиолч Буяннэмэх (1901-1937) 1937 онд бусдад алуулсан

Нэгэн тохиолдол:
-1911оноос 1990 он хүртэл Орос, Хятад болон Монгол дахь урвагч, элэг буруу хүмүүс Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг алж хороож байсан.
-1990 оноос хойш гарсан улс төрийн аллагад эрх баригч МАХН, Ардчилсан Нам, болон элэг буруу хүмүүсийн шинэ үе, эх орноосоо урвасан авилгал, эрх мэдэлд шунасан алуурчид нэгдэж Монгол Үндэстний эсрэг хорлонт үйлийг үргэлжлүүлж байна.
Жич:
Тэд яг Хятад аргаар амралтын өдрүүдийг дайруулж өвчнөөр, ослоор, архинд хоолонд хордож үхсэн мэт эдгээр аллагуудыг хийсэн. Мөн аллагаас өмнө тэдний нэр хүндэд халдаж элдвээр гүтгэн доромжилоо мартаагүй ээ.
Нэгэн тохиолдол:
-УИХ-ын гишүүн О.Дашбалбар 1999 оны аравдугаар сарын 28-ны Ням гаригт,
УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг 2001 оны нэгдүгээр сарын 13-ны Ням гаригт,
УИХ-ын дарга Л.Энэбиш 2001 оны есдүгээр сарын 29-ны Ням гаригт,
Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар 2006 оны арваннэгдүгээр сарын 12-ны Ням гаригт
УИХ-ын гишүүн О.Энхсайхан 2006 оны гуравдугаар сарын 25-ны БЯМБА гаригт,
УБТЗ-ын дарга В.Магдей болон түүний орлогч Н.Сүрэнжав нар 2006 оны аравдугаар сарын 7-ны БЯМБА гаригт,

Нэгэн тохиолдол:
Монгол улс үндэстний төлөө шударга ёсны төлөөх тэмцсэн болгон яагаад амь үрэгдэв. Тэд юу хэлж сануулж байв?
-С.Зориг хамгийн сүүлд буюу 1998 оны найман сард Монголын радиод өгсөн ярилцлагадаа "Бид эрх ашгийн дарааллын чиг баримжаагаа алдагдаж хэзээ ч болохгүй. Монгол Үндэстний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагүй улс төрийн хүчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хүргэж болно" гэж мэдэгдсэн
Жич:
Энэ нь түүнтэй мөр зэрэгцэн яваа зарим нэг нөхөд нь тэмцлийн замаасаа хазайж хувийн ашиг сонирхлоо нэгд тавих болсныг эрс шүүмжилсэн хэрэг байлаа. Энэ ярилцлагаа өгснөөс хойш яг хоёр сарын дараа буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн үед С.Зориг өөрийнхөө гэрт хэрцгийгээр алагдсан юм. (1998 оны аравдугаар сард Б.Билэгтийн зүгээс М.Энхсайхан, До.Ганболд нарын нэрийг олон нийтийн өмнө зарлаж байсан. Үүнийг тэр дор нь Э.Бат-Үүл үгүйсгэж байсан боловч тэрээр өөр хэн нэгнийг сэжиглээгүй. Харин тэр "МАХН энэ аллагыг үйлдээгүй шүү” гэж яаран сандран мэдэгдэж байсан. Мөн Э.Батүүл, Булган, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, гэх мэт хүмүүс түүний үхэлд сэжиглэгдэж байв.)
1999 оны аравдугаар сарын 28-ны бямба гаригт
Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үргэлжид тэмцэж, газрын тухай хуулийг эсэргүүцэж Монгол Үндэстний эв нэгдлээс тусгаар тогтнол эхэлнэ хэмээн хэлж байсан Монголын ард түмний хайрт хүү О.Дашбалбар бусдад хорлогдож нас барав.
Тэрээр үндэстний эв нэгдлээс тусгаар тогтнол бий болдог. Газрын тухай хуулийг хэзээ ч батлуулж болохгүй. Газар бол улс үндэстэн орших үндэс суурь мөн! гэж хэлж байлаа
Жич:
(Түүний үхэлд М.Энхсайхан, М.Энхболд, Ц.Элбэгдорж, Баабар, ТЕГ -н дарга асан Баатар, Н.Энхбаяр гэх мэт хүмүүс сэжиглэгддэг)


С.Батаа

Эх сурвалж: DMNN

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1665225407090096/?type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.